Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумын төр төсвийн байгууллагуудын 2023 оны 2-р сарын үйл ажиллагааны мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 261

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН

2023 ОНЫ  02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

2023.02.27                                                                                                               Хушаат сум

 

            Төрийн захиргааны чиглэлээр:

Хушаат сум  3 улсын аварга тариаланч хамт олон, 2  аймгийн аварга тариаланч төрөн гарлаа. П.Бямбацэрэн захиралтай “Өгөөжмандал-Уул” ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор дөрөв дэх удаагаа, Хөдөө аж ахуйн ухааны доктор С.Нямжав захиралтай "Элит-үр" ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор гурав дахь удаагаа шалгарч байгаа бол Д.Амаржаргал захиралтай "Ар сэвд могойт" ХХК улсын аваргуудын эгнээнд шинээр нэгдлээ.

Аймгийн “Аварга тариаланч”-аар “Өгөөж мандал-Уул” ХХК-ий тракторч комбайнч Жанцангийн Отгондорж, аймгийн “Аварга ногоочин”-оор Оросоогийн Бат-Эрдэнэ нар шалгарч шагналаа. Аймгийн аварга малчнаар  малчин Гүндэвийн Адъяахүү, Жамъянгийн Намдаг, "Аймгийн аварга фермер"-ээр Тэгшээгийн Пүрэвсүрэн нар шалгарлаа. Сумын 2022 оны аварга малчинаар Урианхайн Ганболд, аварга фермерээр Загдаахүүгийн Амаржаргал, аварга ногоочноор Ганбатын Хүрэлбаатар, аварга тариаланчаар Пүрэвсүрэнгийн Ууганбаяр, шилдэг уяачаар Баянжаргалын Пүрэвдорж нарыг тодруулан шагнаж урамшууллаа.

Сумын Засаг даргын Төсвийн сар улирлын хуваарь батлах тухай А/03 дугаар захирамжын дагуу орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүжилтыг олгож ажилласан. Орон нутгийн татварын ба татварын бус орлогын 2-р сарын орлогын төлөвлөгөө нь өссөн дүнгээр 22,228.5 мянган төгрөг, гүйцэтгэл нь өссөн дүнгээр 15,990.4 мянган төгрөг нийт гүйцэтгэлийн хувь 71.9%-тай байна. Төсвийн тухай хуулийн 8.9.3-н цаглабарын дагуу Аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны жилийн эцсийн санхүүжилтийн хоорондын тооцоог төсвийн шууд захирагч бүрээр тулган баталгаажуулж, тооцоо нийлж, нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан болон нэмэлт төсвийн данснаас татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн тооцоог  төсвийн шууд захирагч тус бүрээр гаргаж 02 сарын 10-ны дотор цахимаар хүргүүлж төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 02 сарын 24-нд дотор Э-тайланд тайлагнаж жилийн эцсийн тайлан гаргаж ажилласан.

Нийгмийн бодлогын чиглэлээр:

НДШ-д 9788.67  мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн.     19       аж ахуйн нэгжийн  6082.77 мянган төгрөг, нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч  35 хүний  3705.90 мянган төгрөгийн шимтгэл төвлөрүүлсэн. Шинээр өндөр насны тэтгэвэр 4 хүн, тахир дутуугийн  тэтгэвэр тогтоолгохоор 3 хүний материал хүлээн авч хянаж олгосон. Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинээр  1 малчин, ажилгүй 2 иргэнийг сайн дурын даатгуулд хамруулсан. Эрүүл мэндийн даатгалд 2 дугаар сард  5 хүний 726.1 мянган төгрөгийн орлогыг  төвлөрүүлсэн. ЕБС-ийн сурагчдын “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт арга хэмжээг байгууллага дээр зохион байгуулан 25 сурагчид  ажил мэргэжлийн онцлог давуу талуудыг танилцуулан ажиллалаа. “Уран жиргээ” 2023 аймгийн аварга шалгаруулах уран уншлагын уралдаанд ЕБС-ийн 4 сурагч амжилттай оролцлоо.

 “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зарим арга хэмжээний тухай”  А\200 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суралцагчдад өөрийн зан төлөв, сонирхлоо тодорхойлох, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор сургуулийн ажлын төлөвлөгөөний дагуу сурагчдаас зан төлөвийн судалгаа авч ямар зан төлөвтэй хүүхэд болох энэ зан төлөвт ямар мэргэжил илүү тохирох талаар сурагчидтай ярилцаж уг үйл ажиллагаанд 8-12 ангийн хүүхдүүд ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, ЭМТ, Сургууль, Соёлын төв, 1-р цэцэрлэгтэй хамтран оролцлоо.Сургуулийн “Сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ахлах, дунд ангиудад зохион байгууллаа. Аймгийн “Чөлөөт бөх”-ийн өсвөрийн аймгийн аваргад оролцож 19 хүүхэд явсанаас 1 хүүхэд 2-р байр, 5 хүүхэд 3-р байрт шалгарлаа. Монгол уламжлал Байгалийн Ухааны хичээлээр . 1-2 ангийн дунд  “АХА”, 3-5 анги дунд “Алтан хонх”, 6-12 анги дунд  “Алтан хонх” тус тус зохион байгууллаа. Монголын уламжлалт баярыг тохиолдуулан “Дээлтэй монгол өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Хөдөө аж ахуйн чиглэлээр:

Хушаат цаг уур нь 2-р сарын 10, 20, 28нд 3 удаа аймаг руу болон Улаанбаатарын ХАА, УЦУОША-д сумын уур амьсгал, өвөлжилтийн мэдээг цахимаар хүргэсэн. Сумын 4 зүгийн хэмжилт хийж танилцуулсан.

“Цагаан сар 2023 “үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч өрхийн 9 иргэн оролцож нийт 2,156,000 төгрөгийн борлуулалттайгаар амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Хоршоо хөгжүүлэх сангийн хороо хуралдаж 18 төсөл ирснээс 5 төсөл шалгарууллаа.

Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг идэвхжүүлэх малчдын хичээл зүтгэлийг үнэлж урамшуулах, малчдыг мэдээллээр хангах зорилгоор “Малчдын зөвлөгөөн 2023” арга хэмжээнд 15 малчин өрхийг зөвлөөгөөнд хамруулж ажилласан. Бог малын мялзан, хонь ямааны цэцэг өвчний гаралт тархалт буурахгүй байгаатай холбогдуулан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг мэдээллийн хэрэгслээр тогтмол хангаж ажилласан. Мал эмнэлгийн 60 цахим гэрчилгээнд хяналт тавьж баталгаажуулж ажилласан.

2-р багийн малжуулах төсөлд хамрагдах боломжтой бага малтай малчин өрхийн судалгааг гаргаж танилцуулхад бэлэн болгон ажиллаж байна. Ар урт гэх газрын малчин Ц.Наянтайн хотонд чоно дайрсан дуудлага мэдээг хүлээн авч газар дээр нь нөхцөл байдалтай танилцан чононоос дээж аван аймгийн Мал эмнэлэгийн газарт хүргүүлэн чоно болон түүнд хазуулсан тэжээвэр нохой, хонь ямааг устгал хийж ажилласан.

Хүнсний ногооны урамшууллын хүсэлт илгээх заавар, зөвлөгөөг 80 гаруй ногоочинд зөвлөгөө өгсөн.

 

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                           Д. ӨНӨРЖАРГАЛ

ХЯНАСАН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                       О. ЦОГБАЯР

Сүүлд нэмэгдсэн мэдээ