Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 10 сарын өмнө Үзсэн: 47

Үндэсний бөхийн барилдаанд залуу бөх Д.Оргил түрүүлж "сумын заан" цол хүртэж, аймгийн арслан Х.Чинбат үзүүрлэн, залуу бөх Ю.Ганзориг, Г.Ганбаяр нар шөвгөрлөө. Шигшээ бөхийн барилдаанд залуу бөх Ц.Эрдэнэ-очир түрүүлж, залуу бөх С.Содбилэг үзүүрлэн, Ш.Пүрэвбаатар, Г.Зоригтбаатар нар шөвгөрлөө. Өсвөрийн бөхийн 11-16 насны барилдаанд залуу бөх Ч.Өлзийнаран түрүүлж, Ш.Занданпүрэв үзүүрлэн, Б.Саранцогт, н.Ядамсүрэн нар шөвгөрлөө. Өсвөрийн бөхийн 5-10 насны барилдаанд П.Дэлгэрсайхан түрүүлж А.Төгсбуян үзүүрлэн, З.Мөнхсүлд, Г.Зоригт нар шөвгөрлөө.

Урианхай сурын харваанд 1-р байранд Г.Мөнхбаяр, 2-р байранд З.Эрдэнэбаяр, 3-р байранд А.Анхбаатар нар шалгаран цэц мэргэнээ сорилоо.

Шагайн цуваа харваанд тэргүүн байранд Ж.Эрдэнэ-очир, дэд байранд Б.Мөнхбаяр, гутгаар байранд С.Анхболд нар шалгарсан бол шагайн багийн харваанд 1-р байранд Салхитын баг, 2-р байранд Хушаатын баг шалгарсан байна.

Хурдан морьдын Азарганы уралдаанд уяач А.Батзоригийн зээрд түрүүлж, уяач Т.Цэрэнлхамын бор аман хүзүү, уяач Г.Хатанзоригтын хүрэн, уяач А.Нэргүйгийн хээр, Зүүнбүрэн сумын уяач Д.Дорлигийн дүүгэр халзан тус тус айрагдлаа. Их насны уралдаанд сумын уяач А.Батзоригийн хээр түрүүлж, уяач Б.Нямцоожийн хүрэн аман хүзүүдэж, уяач Г.Отгонхүүгийн хул, уяач Т.Цэрэнлхамын цоохор, уяач Б.Дэмбэрэлийн саарал тус тус айрагдлаа. Соёолон насны уралдаанд уяач Б.Пүрэвсүрэнгийн хээр түрүүлж, уяач Б.Дэмбэрэлийн бор аман хүзүүдэж, уяач Г.Мөнх-оргилын хүрэн халзан, уяач Б.Энхмөнхийн сартай цавьдар, уяач О.Баярсайханы сартай хээр тус тус айрагдлаа. Хязаалан насны уралдаанд уяач Н.Эрдэнэ-очирын хээр түрүүлэн, уяач Д.Ариунбилэгийн хүрэн халзан аман хүзүүдэж, уяач Б.Энхмөнхийн сартай хээр, уяач Л.Ганхуягийн хонгор, уяач Г.Энхцогтын сартай хээр тус тус айрагдлаа. Шүдлэн насны уралдаанд уяач Ж.Төмөрбаатарын хонгор түрүүлж, уяач Т.Аюурзанын бор аман хүзүүдэж, Өмнө говь аймгийн Хүрмэн сумын уяач Н.Эрдэнэбатын буурал, уяач Д.Ариунбилэгийн бор, уяач Д.Алтансүхийн хонгор халзан тус тус айрагдлаа. Дааганы уралдаанд Өмнө говь аймгийн Хүрмэн сумын уяач Н.Эрдэнэбатын хар түрүүлж, уяач Б.Пүрэвсүрэнгийн хул аман хүзүүдэж, уяач Т.Цэрэнлхамын хүрэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач А.Цогтбаатарын сартай хар, уяач Б.Пүрэвсүрэнгийн зээрд халзан тус тус айрагдаж Баян ходоодонд залуу уяач Б.Амин-эрдэнийн хүрэн халзан даага хурдаллаа.

Шатрын тэмцээнд тэргүүн байранд Т.Гэрэлтуяа, дэд байранд Ч.Адарсүрэн, гутгаар байранд Ц.Мөнхцогт нар шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээний /эрэгтэй/ 1-р байранд Б.Гантулга ахлагчтай баг, 2-р байранд Г.Гантогтох ахлагчтай баг, 3-р байранд П.Атархүү ахлагчтай баг хамт олон тус тус шалгарсан.  Мөн Гар бөмбөгийн /эмэгтэй/ тэмцээний 1-р байранд н.Энхсайхан ахлагчтай баг, 2-р байранд Л.Бурмаа ахлагчтай баг, 3-р байранд А.Ууганзаяа ахлагчтай баг хамт олон тус тус байр эзэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ