ХУШААТ СУМЫН МАЛЧИН ЖАМЬЯНГИЙН НАМДАГ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО. Ж.Намдаг нь 1989 онд Увс аймгийн Тэс суманд мэндэлж, 1998 онд тус сумын бага сургуульд элсэн орж 2006 онд Увс амйгийн Улаангом суманд 8-р анги төгссөн. Ж.Намдаг нь 2006 оноос Аав ээждээ туслан мал маллаж байсан. 2009 онд Хушаат суманд шилжин ирж маллаж байгаад 2012 онд У.Шижээ гэр бүл болон өрх тусгаарлаж, мал маллан өдийг хүртэл тасралтгүй 10 жил мал аж ахуй эрхлэн ажиллаж амьдарч байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар 2020 онд 533 толгой, 2021 онд 779 толгой, 2022 онд 791 толгой мал тус тус тоолууснаас гадна том малын зүй бус хорогдол, төлийн хорогдол гаргаагүй байна. 2020 онд 23 үнээнээс 23 тугал, 125 эм хониноос 90 хурга, 100 эм ямаанаас 80 ишиг, 2021 онд 43 үнээнээс 39 тугал, 110 эм хониноос 77 хурга, 101 ямаанаас 87 ишиг, 2022 онд 51 үнээнээс 13 тугал, 170 эм хониноос 165 хурга, 140 эм ямаанаас 140 ишиг тус тус хүлээн авч бойжуулсан байна.
Түүний сүргийн бүтцийг авч үзвэл 2020 онд нийт 533 толгой малын нийт 0,7 хувийг буюу 4 адуу, 17,3 хувийг буюу 92 үхэр, 44,3 хувийг буюу 236 хонь, 37,7 хувийг буюу 201 ямаа, 2021 онд нийт 779 толгой малын нийт 1,1 хувийг буюу 9 адуу, 15,4 хувийг буюу 120 үхэр, 44,9 хувийг буюу 350 хонь, 38,5 хувийг буюу 300 ямаа, 2022 онд нийт 791 толгой малын нийт 0,4 хувийг буюу 4 адуу, 9,9 хувийг буюу 78 үхэр, 46,8 хувийг 370 хонь, 43 хувийг 340 ямаа тус тус эзлэж байгаа юмаа.
Түүний мал сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ талхагдлаас хамгаалан бэлчээрийг сэлгээгээр ашиглаж малдаа тарга хүч сайн авхуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл чанартай сүрэгтэй болсон малчин билээ.
Мал сүргээ тарга хүч, эрүүлжүүлэх арга хэмжээг сайн авснаар мах, ноосны гарц их бөгөөд тарга хүч сайн авхуулсанаар зах зээлд төвөггүй борлуулж, ашиг орлого ч өндөр байдаг байна. Жил бүр дунджаар 6000 кг мах, 450-500 кг ноос, 180-200 кг ноолуур, 4,5-5 сая төгрөгний сүү, цагаан идээг зах зээлд нийлүүлж байна.
Ж.Намдаг нь малчдын гэрээгээр эзэмшдэг хадлангийн талбайгаас жил бүр 30-40 тн байгалийн хадлан бэлтгэдэг ба 3 тн тэжээл, 3 тн хужир шүү бэлтгэн нөөцөлснөөр өвөл, хаврыг том мал болон төл малын хорогдолгүйгээр даван гардаг. Ж.Намдаг нь жил бүр сумын төвийн ажилгүй иргэдээс 8-10 хүнийг түр ажлын байраар ханган цалинжуулж ажиллуулдаг.
Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй бүс нутаг болгон зарласантай холбогдуулан өөрийн сүргийн бүтцэд сүүлийн 3 жилд эрс шинэчлэлт хийж, сумын орон нутаг болон улс, аймгийн бодлогыг шийдвэрийг хүндэтгэн дэмжиж өөрийн мал сүргийн тоо толгой бус ашиг шимд онцгой анхааран, малчдаа манлайлан ажиллаж хөдөлмөрлөж байгааг үнэлэн “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа