Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумын төр, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны 2023 оны 1-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 148

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ТӨР ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 

2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

2023.01.25                                                                                                                  Хушаат сум

            Төрийн захиргааны чиглэлээр:

            Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн видео сургалт, Үндсэн хуулийг бүрэн эхээр нь сурталчлах, Халтарын Намсрайжав агсны талаар видео, зурган дурсамжийг сурталчлах зэрэг үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж нийт 1222 иргэн үзэж танилцлаа. Сумын ИТХ-аас Х.Намсрайжав агсны үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Х.Намсрайжав агсны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 9 баг, нийт 14 баг тамирчид оролцон эрэгтэй багаас 1-р байрыг Г.Чинбат ахлагчтай баг, 2-р байрыг С.Анхболд ахлагчтай баг, 3-р байрыг Э.Энхбаяр ахлагчтай баг, эмэгтэй багуудаас 1-р байрыг Л.Бурмаа ахлагчтай баг, 2-р байрыг З.Сувд ахлагчтай баг, 3-р байрыг О.Бямбацэцэг ахлагчтай баг тус тус эзэлсэн байна. Уг тэмцээнийг Х.Намсрайжав агсны хүү Н.Батбаярын гэр бүл, ах, дүү, үр хүүхдүүд зохион байгуулж ивээн тэтгэлээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс "Архи амьдралын дайсан" АСТ-ийг төр, төсвийн, төрийн бус байгууллагуудын дунд зарлан зохион байгуулж 1-р Цэцэрлэгийн хамт олон тэргүүлж нийт 40 гаруй иргэнийг хамрууллаа. АСТ-ийн хүрээнд 2023 онд хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулиудыг сурталчиллаа.

Шинэ үеийн манлайлагч төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөнийг зохион байгуулж төр төсвийн 5 байгууллагын удирдлагууд 2022 оны ололт амжилтаа дурдан Энхтал САА, Хушаат суманд 36 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа Засаг даргын орлогч Ч.Ганзориг ахмад төрийн албан хаагчийн хувьд сургамж үгээ хэллээ. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр ЭМТ-ийн тогооч, архивч Н.Мөнхтуяа, ЕБС-ийн багш П.Батчимэг, Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Д.Дарханбаяр нар, сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр ЭМТ-ийн эмч О.Энхбаяр, сувилагч Ч.Надмид, ЕБС-ийн багш С.Анхболд нар шагнууллаа. Мөн "Цаг баримтлагч төрийн албан хаагч"-аар Соёлын төвийн үйлчлэгч Г.Батцэцэг, "Манлайлагч төрийн албан хаагч"-аар 1-р цэцэрлэгийн нярав Л.Солонго, "Бүтээлч төрийн албан хаагч"-аар ЭМТ-ийн жолооч Т.Гэрэлтуяа, "Шинийг санаачлагч төрийн албан хаагч"-аар ЕБС-ийн багш Э.Өлзийжаргал, "Ёс зүйтэй төрийн албан хаагч"-аар ЗДТГ-ын Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Батцэцэг нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн медалиар ЕБС-ийн багш Л.Отгонбаяр, ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэн М.Энхмаа, ЕБС-ийн багш, Т.Энхтүвшин нарыг шагналаа. Арга хэмжээнд нийт 96 албан хаагч хамрагдсан.

Төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөний хүрээнд төсвийн 5 байгууллагын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг 3х3, шатар, дартс, теннис, багийн даамны тэмцээнүүд зохион байгуулагдлаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй 3х3 тэмцээнд 1-р байранд ЗДТГ-ын 1-р баг, 2-р байранд ЗДТГ-ын 2-р баг, 3-р байранд ЕБС-ийн баг, Гар бөмбөгийн тэмцээнд /эмэгтэй/ 1-р байранд ЕБС-ийн баг, 2-р байранд 1-р цэцэрлэгийн баг, 3-р байранд ЗДТГ-ын баг, шатрын тэмцээний /эрэгтэй/ 1-р байранд ЗДТГ-ын дарга О.Цогбаяр, 2-р байранд ЭМТ-ийн жолооч Т.Гэрэлтуяа, 3-р байранд ЕБС-ийн багш Э.Энхбаяр, шатар /эмэгтэй/ 1-р байранд ЕБС-ийн багш С.Хишигмаа, 2-р байранд ЭМТ-ийн эмийн санч М.Отгон, 3-р байранд ЗДТГ-ын Санхүү албаны дарга П.Мөнхцэцэг, Дартс 1-р байранд ЗДТГ-ын баг, 2-р байранд ЭМТ-ийн баг, 3-р байранд ЕБС-ийн баг, теннисний тэмцээнд /эрэгтэй/ 1-р байранд ЕБС-ийн багш С.Анхболд, 2-р байранд ЭМТ-ийн эмч О.Энхбаяр, 3-р байранд 1-р цэцэрлэгийн жижүүр Б.Бадамжаргал, /эмэгтэй/ 1-р байранд ЕБС-ийн жижүүр М.Соёл-эрдэнэ, 2-р байранд 1-р цэцэрлэгийн багш Ц.Цэцэгдэлгэр, 3-р байранд ЭМТ-ийн тогооч Н.Мөнхтуяа нар шалгарч нийлбэр дүнгээр ЕБС-ийн хамт олон 1-р байр, Эрүүл Мэндийн Төв, Соёлын төвийн хамт олон 2-р байр, ЗДТГ-ын баг 3-р байрыг тус тус эзэллээ.

"Суралцагч байгууллага-Төрийн албаны манлайлал" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн "Шинэ үеийн манлайлагч" төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдыг ажлын байран дээр чадавхижуулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран ажиллалаа. Сургагч багш Ч.Отгонцэцэг "Төрийн албан дахь манлайллын хэрэгцээ, манлайллын хэв маяг", сургагч багш Ш.Жаргалсайхан "Төрийн албан хаагчдын ёс зүй, ёс зүйн хоёрдмол байдал", сургагч багш Т.Оюундарь "Цахим хэрэглүүрийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх нь" сургалтуудыг явуулж нийт 96 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтаар төрийн албан хаагчдад google drive /дундын файл/ орчинд QR код үүсгэх, анкет линкээр явуулах, орчуулга хийх, судалгаа санал асуулга авах, бичлэг илгээх татах, сонирхолтой слайдыг татах, байгууллагын vuka орчин, ажайл манлайлал буюу тогтворгүй үед өөрийгөө удирдаж амжилтад хүрэх, манлайлалын онолууд, хэв маяг, ёс зүй, ёс суртахууны онол, ёс суртхууны хүнийг эвддэг 7 зүйл зэрэг ойлголтуудыг авч мэдлэгээ дээшлүүллээ.

Жил бүр сумын хэмжээнд малчдын дунд зохион байгуулагддаг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж Мөнхтолгой багийн улсын аварга малчин О.Галдан, С.Мөнхбат, аймгийн аварга Ц.Ганхуяг, Ж.Хаянхярваа, Ц.Пүрэвсүрэн, Ц.Пүрэвдорж, С.Батмөнх, Г.Улаалзай, Ш.Баянжаргал, Ж.Буянбат, сумын аварга Т.Пүрэвсүрэн, Б.Гантуяа, Б.Батсүх, С.Нармандах, Б.Ариунболд нар ивээн тэтгэн оролцлоо. Тус тэмцээнд нийт 2 багийн 8 баг тамирчид оролцож тэргүүн байрыг Мөнхтолгой баг, дэд байрыг Бугат баг, гутгаар байрыг Зүрт баг тус тус эзэллээ. Тэмцээний үеэр ЗДТГ-ын хөдөлмөр, халамж хариуцсан мэргэжилтэн М.Энхмаа, Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Батцэцэг нар шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль, журмын нугалбарыг түгээн иргэдэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээний талаар мэдээллийг олголоо.

ЗДТГ-ын архивын баримтыг нягтлан шалгах 1 сарын аяны хүрээнд  ажлын хэсэг томилон ажиллуулж байнга хадгалах 95, түр хадгалах 208, устгах 198 баримтыг бүртгэлжүүлж байнга хадгалах баримтуудыг цахим хэлбэрт оруулах ажил хийгдэж байна.  

Сумын Засаг даргын Төсвийн сар улирлын хуваарь батлах тухай А/03 дугаар захирамжийн дагуу орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүжилтыг олгож ажилласан. Орон нутгийн татварын ба татварын бус орлогын 1-р сарын орлогын төлөвлөгөө нь өссөн дүнгээр 36734.6 мянган төгрөг, гүйцэтгэл нь өссөн дүнгээр 10879.9 мянган төгрөг нийт гүйцэтгэлийн хувь 29.6%-тай байна. Сумын Засаг даргын Төсвийн сар улирлын хуваарь батлах тухай А/03 захирамжийг төлөвлөж, батлуулж ажилласан. Цалингийн шинэ нэгдсэн систем нэвтрэхтэй холбоотойгоор онлайн сургалтад санхүү албаараа хамрагдаж ажилласан.

Төсвийн тухай хуулийн 8.9.1-н цаглабарын дагуу жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 01 сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж ажиллахаар анхан шатны баримт цэгцлэх, жилийн эцсийн тайлан гаргаж ажилласан. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТЕЗахирагчийн 12-р сарын төсвийн гүйцэтгэлийн болон худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг хуулийн хугацаанд оруулж гүйцэтгэж ажилласан.

ХХОАТа тварын хөнгөлөлтөд хамрагдах 12 иргэний материалыг хүлээн авч ноосны урамшуулалд хамрагдах 21 иргэнд ибаримтад борлуулалт шивэх сургалтыг явууллаа.

Төрийн албан хаагчдын хандлага, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх 1 жилийн сургалтын хөтөлбөрийн дагуу “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” сургалтыг зохион байгуулж ЗДТГ-ын 9 албан хаагчийг хамрууллаа.

Нийгмийн бодлогын чиглэлээр

Эрүүл мэндийн газраас малчин өрх, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэх нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн “Халуун сэтгэл “ үзлэгийн багийг томилж 2023 оны 1 сарын 21,22 –ны өдрүүдэд Хушаат суманд ажиллаа. Нийт 17 эмч нараас бүрдсэн үзлэгийн баг гурван хэсэгт хуваагдан Даагат, Мөнхтолгой багийн малчин өрхийн иргэдэд дотор, хүүхэд, эх барих, эхо, эмийн сан, явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлж нийт 100 гаруй өрхийн 154 иргэнд үзлэг оношилгоо хийж үйлчиллээ.Суурин багт эмэгтэйчүүд, дотор, шүд, сэтгэцийн эмч нар үйлчилж нийт 245 иргэн үзлэг оношилгоонд хамрагдлаа.

ЭМТ-д энэ сард ор хоног 56, эмнэлэгт хэвтсэн 8, Эмнэлгээс гарсан 8, үзлэгийн тоо бүгд 568, Амбулатори 96, Урьдчилан сэргийлэх 250, идэвхитэй хяналт 27, гэрийн идэвхитэй үзлэг 165, гэрийн дуудлага 30, хяналтанд байгаа жирэмсэн, 0-5 насны жинэлсэн хүүхдийн тоо        45, Д-амин дэм уусан хүүхэд 5, А-амин дэм уусан хүүхэд, түргэн тусламжийн дуудлага 30, үүнээс алсын дуудлага 9, артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний тоо 128, чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний  тоо 128, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан хүүхдийн тоо   25, шинжилгээнд хамрагдсан хүний тоо 15, элэгний эрт илрүүлэг  үзлэгт хамрагдсан  128, өдөр эмчилгээнд 2, гэрийн эргэлт 1 байна.

 Соёлын төвийн номын сангийн Mon biblio онлайн программыг 55000 төгрөгөөр суулгасан. Шинээр ирсэн номнуудыг программд шивж ажилласан. Хушаат цахим номын сан цахим хаягаар мэдээ мэдээлэл мөн 14 өгүүллэг байршуулж давхардсан тоогоор 177 хүн уншиж танилцсан байна. “Хушаат соёлын төв” цахим хаягаар Хушаат сумын түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг танилцуулга байршуулж ажилласан.

1-р цэцэрлэгийн хүүхэд өдрийн төлөвлөгөөний биелэлт үндсэн бүлгээр 105 хүүхэд буюу 2200 хүүхэд хүлээн авахаас 665 хүүхэд хүлээн авч нийт хүүхдийн 30,2 % буюу нэг ангид дунджаар 6-10 хүүхэд хамрагдаж байна. Сурагчдын амаралт  эхэлсэн, хүчтэний эрч чангарсан, ханиад томуу болон коронагийн омикрон хувилбар гарсан тул эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй  байна. Хувилбарт сургалтанд хамрагдах малчдын хүүхдийн судалгаа гаргаж, маршрут гаргах болон хүүхдийн өвлөлийн судалгаа гарлаа.Үүнд хувилбарт сургалтанд нийт малчдын СӨБ-д хамаргдахгүй байгаа 30 хүүхэд хувилбарт сургалтын даалгавар тарааж өгөхөөр бэлтгэсэн. Хамгийн хол хүүхэд нь 75 км Бор толгой гэдэг газар, хамгийн ойрхон нь Гацуурт 4 км-ийн дагуу маршрут гаргаж явах бэлтгэл хангагдаад байна. Дуу хөгжмийн багш, манаач ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаж 6 хүн оролцож дуу хөгжмийн багшаар Х.Наранзул манаачаар Х.Пунцаг нарыг шалгаруулан авлаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 705 хүүхдэд олгон ажил идэвхитэй хайгч 6 иргэнийг ejob цахим системд шивж оруулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхэд, 85 -аас дээш настай 4 а хмадын судагааг гарган амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой  өрхийн 35 хүүхдэд байгууллага, аж ахуйн нэгжид хандан тусламж, бэлэг олгууллаа. Гэр бүлийн хүчирхийллийн 1 дуудлагын дагуу кэйс үүсгэн ажилласан ба алдарт эхийн 3 эхийн материалыг хүлээн аваад байна.

Хөгжлийн бодлогын чиглэлээр

            Цаг уурын чиглэлээр 1-р сарын 10, 20, 31-нд 3 удаа аймаг руу болон Улаанбаатарын ХАА, УЦУОША-д сумын уур амьсгал, өвөлжилтийн мэдээг цахимаар хүргэсэн. Сумын 4 зүгийн хэмжилт хийж танилцуулан цаасан сууриас цахимд шилжих үүднээс цахимд их мэдээллээ шивж оруулах ажил эхлээд байна.

Орон нутаг хөгжлийн сангаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлах, Орхон хорооллын худагт ухаалаг тоолуур, Хогны машин, Евро хашааны тоног төхөөрөмж худалдан авах, Малын тоо толгойн албан татвараар Эрдэнэтолгойн гүүрийг шинэчлэх, Баянбулаг, Рашаантын булгын эхийг хашиж хамгаалах, бэлчээрт худаг гаргах, бэлчээрийн оготно устгалын зардал шийдэх ажлуудыг тус тус тусгуулан ажиллаж байна.

Сумын төвийн малтай өрхийн судалгааг гарган мал нь ихэссэн нэн даруй хөдөө гаргах шаардлагатай 12 малчин өрхийн судалгааг гаргаад байна. 2023 оны Цэргийн бүртгэлийг хуулийн хугацаанд нь явуулан сумын 18 наснаас 50 насны иргэдийн бүртгэлийг хүлээн авч бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Хүнсний ногооны тариалан эрхэлдэг 8 аж ахуй нэгж 2 иргэний хүнсний ногооны урамшуулалын хүсэлт илгээсэн ба зөвлөгөө авахаар ирж байгаа  ногоочдод хүнсний ногооны урамшуулалд хамрагдах заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН: МЭРГЭЖИЛТЭН                            Д. ӨНӨРЖАРГАЛ

ХЯНАСАН:  ЗДТГ-ЫН ДАРГА                       О. ЦОГБАЯР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ