Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумын төр, төсвийн байгууллагуудын 2022 оны 12 сард хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 147

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН

2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2022.12.25                                                                                                                  Хушаат сум

            Төрийн захиргааны чиглэлээр:

            Ургацын баяр 2022 арга хэмжээг зохион байгуулж номинацийн эздийг тодруулан шагнаж урамшууллаа.  П.Бямбацэрэн захиралтай "Өгөөж Мандал Уул" ХХК-ийн хамт олон 2200 га талбайгаас 4062 тн ургац хураан авсан амжилтаар "Хамгийн их улаанбуудай хураан авсан ААН"-ээр, Д.Амаржаргал захиралтай "Ар Сэвд Могойт" ХХК-ийн хамт олон 1 га талбайгаас 25.8 цн ургац хураан авсан амжилтаар " Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудай хураан авсан ААН"-ээр, иргэн Оросоогийн Бат-эрдэнэ нийт 9 га талбайгаас 213 тн хүнсний ногоо хураан авсан амжилтаар "Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногоо хураан авсан иргэн"-ээр,  Мөнхтолгой багийн ногоочин Л.Буяндалай 1.7 га-д төмс тариалж 38.2 тн төмс хураан авч 50 сая төгрөгний борлуулалт хийсэн амжилтаар "Эрт ургацын ногооноос хамгийн их борлуулалт хийсэн иргэн"-ээр, Т.Төрбат захиралтай "Нью кроп" ХХК-ийн хамт олон 27 га талбайгаас 520 тн буюу 1 га талбайгаас 250 цн хүнсний ногоо хураан авсан амжилтаар " Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногооны ургац хураан авсан ААН"-ээр, "Момо агро" ХХК-ийн механикжуулагч Д.Эрдэнэбаатар 900 га-д тариалалт хийн ангилан хадаж хураасан амжилтаар "Шилдэг механикжуулагч"-аар, Мөнхтолгой багийн ногоочин Г.Чимгээ 20 гаруй жил хүлэмжийн аж ахуй эрхлэн 2022 онд 8 нэр төрлийн нарийн ногоог хүлэмжинд тарьж ургуулсан амжилтаар "Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч"-ээр, С.Нямжав захиралтай "Элит үр" ХХК-ийн хамт олон 50 га талбайд төмс тариалж 1120 тн буюу 1 га талбайгаас 224 цн төмс хураан авсан амжилтаар " Нэгж га талбайгаас хамгийн их төмс хураан авсан ААН"-ээр, Д.Энхсайхан захиралтай "Шандас Өгөөж" ХХК-ийн хамт олон сумын төр төсвийн байгууллагуудтай хамтран ажиллаж бусдыгаа хошуучилсан амжилтаар "Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж"-ээр, "Хайрхан Оргил Уул" ХХК-ийн тогооч Я.Оюунчимэг үйлчилгээний ажилд олон жил тогтвортой ажиллан хамт олноо амжилт гаргахад хувь нэмрээ оруулсан амжилтаар "Шилдэг үйлчилгээний ажилтан"-аар тус тус тодорлоо.  Ургацын баярын "Хушаатад үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж 11 иргэн бүтээгдэхүүнээ борлууллаа. Үндэсний бөхийн барилдаанд 32 аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаж Хушаат сумын харьяат аймгийн арслан Х.Чинбат түрүүлэн Мандал сумын харьяат аймгийн заан Н.Энхжаргал үзүүрлэж Мандал сумын харьяат аймгийн арслан Э.Бат-эрдэнэ, Дархан-уул аймгийн харьяат аймгийн заан Ж.Бадрал нар шөвгөрлөө.

1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулийн дагуу Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, нэрэмжит гар бөрбөгийн тэмцээнийг зохион байгуулж үе үеийн 50 гаруй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж Нутгийн удирдлагын ойд зориулан “Хушаатын мэдээ” сонины тусгай дугаарыг гарган үе үеийн хурлуудын мэдээллийг түүхжүүлэн үлдээж түгээлээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналттавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг сурталчлах ажлын хүрээнд “Архи амьдралын дайсан” АСТ-ийг 5 дахь жилдээ зохион байгуулж 1-р цэцэрлэгийн хамт олон тэргүүлж цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн 3 хуулиар нугалбар гарган тус бүр 40% хэвлэн иргэдэд түгээн сурталчиллаа. Арга хэмжээний  үеэр “Архины хор уршиг” сургалтын зохион байгуулж 40 гаруй иргэнийг хамрууллаа.

12 сарын 7-ноос 20-ны өдрүүдэд Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллогын ажлыг багийн хэмжээнд зохион байгуулан ажилласан. Тус тооллогоор адуу 5371, үхэр 16814, хонь 49919, ямаа 40034 толгой тоологдон нийтдээ 112138 толгой мал тоологдлоо. Сумын хүн ам урьдчилсан байдлаар 2170 хүн, 577 өрх байна.

2-р багаас Улсын аварга малчин, фермер, Аймгийн аварга малчин, фермерийн болзол хангасан  4 малчин өрхийг тодруулан холбогдох материалыг бүрдүүлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн ажиллалаа.

Татварын  өр төлбөртэй 6 ААН-д татварын өр төлүүлэх нэхэмжлэх хүргүүлсэн.Хөдөө 1-р багийн малчдаар ажиллаж  2021 болон 2022 оны МТТАТ-ын албан татвараа төлөөгүй 63 иргэний шат дараалсан арга хэмжээ болох 10 хоногийн хугацаатай нэхэмжлэх хүргүүлснээс   5 иргэн бүрэн барагдуулсан. 2022 оны 12-р сарын 10-ны байдлаар өссөн дүнгээр: Улсын төсвийн орлого  101,024.4   төлөвлөгдсөнөөс  116,775.4 төгрөг орж  115.6%, Аймгийн төсвийн орлого   24,368.9 төлөвлөгдсөнөөс 30,762.1  төгрөг орж 126.2%, сумын төсвийн орлого  614,301.1 төгрөг төлөвлөгдсөнөөс 395,275.1 төгрөг орж  64.3% тус тус биелээд байна. Нийт дүнгээрээ   739,694.4 төгрөг төлөвлөгдөн 542,812.0 төгрөгийн татвар хуримтлагдан 73%-ийн биелэлттэй байна. Урьд оны өр:   196,768.4 төгрөгний өрнөөс 109,286,4 нэхэмжлэх хүргүүлэн  98,901.8,Тайлант оны өр:113,961.9 төгрөгний өрнөөс  89.654,2 нэхэмжлэх хүргүүлэн 63.636,8 төгрөг тус тус барагдуулсан.

Нийгмийн бодлогын чиглэлээр

ЭМТ-д энэ сард ор хоног 35, эмнэлэгт хэвтсэн     10, эмнэлгээс гарсан 7, үзлэгийн тоо бүгд 892, амбулатори 83, урьдчилан сэргийлэх 712, идэвхитэй хяналт 25, гэрийн идэвхитэй үзлэг 45, гэрийн дуудлага 27, хяналтанд байгаа жирэмсэн        9, шинээр хяналтанд орсон 1, 0-5 насны жинэлсэн хүүхдийн тоо 25, Д-амин дэм уусан хүүхэд 10, А-амин дэм уусан хүүхэд   249, түргэн тусламжийн дуудлага 19, үүнээс алсын дуудлага 8, артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний тоо 5, чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний  тоо 5, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан хүүхдийн тоо            22, шинжилгээнд хамрагдсан хүний тоо 9, түргэвчилсэн эерэг   1, элэгний эрт илрүүлэг  үзлэгт хамрагдсан  463 иргэн байна.

Соёлын төвөөс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан намар-2022” ёслолын үйл ажиллагаанд байгууллагын ажиллагсад, Соёлын төвийн дэргэдэх  дуу, хөгжим, бүжгийн дугуйлангийн сурагчид, залуу төрийн албан хаагчид, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дуучин, МУСТА н.Соронзонболд нар оролцон уран бүтээлийнхээ дээжээс үе үеийн тариаланчид, ногоочиддоо баяр хүргэн өргөн барьлаа. ОНСТанхим дахь 12 амьтан үзмэрийн хадгалалт хамгаалалт болон хивэн эрвээхэй хортон шавьж устгах зорилгоор -19 хэмийн хүйтэнд гадаа гаргаж үс ноосыг цэвэрлэсэн. “Соёлын  биет бус өвийг сурталчлах зорилгоор  хөгжмийн дугуйлан бүжгийн дугуйланг тогтмол хичээллүүлж бий бийлгээ, олон ястан, Монгол ардын дуунуудыг  сургаж байна. Нийт  69  хүүхэд хамрагдаж байна.  Өглөөний уншлагыг 10-р ангийн сурагчдын дунд” Ном хэрхэн унших”  сургалт, мэдээ мэдээллийг хүргэж байна.

1-р цэцэрлэгийн 2022.12 сарын хүүхэд өдрийн төлөвлөгөөний биелэлт үндсэн бүлгээр 105 хүүхэд буюу 2100 хүүхэд хүлээн авахаас 1278 хүүхэд хүлээн авч нийт хүүхдийн 60,8 % -буй нэг ангид дунджаар 11-15 хүүхэд хамрагдаж байна .  Намрын ажил  ихтэй байгаа тул хүүхдүүдэд чөлөө авч, ханиад томууболон коронагийн омикрон хувилбар гарсан тул эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй  байна . Боловсролын үнэлгээний төвөөс улс даяар зохион байгуулсан сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд улсын хэмжээнд 2-дугаарт эрэмбилэгдэж  11,640,8 төгрөгний мөнгөн тэтгэмжээр авсан амжилттай байна Сэлэнгэ аймгийн хэмжээнд 45 цэцэрлэгээс 14 цэцэрлэг 1-4 хүртэл эрэмбилэгдсэн. 12 сард зохион байгуулсан "Боловсрол дах ёс зүйн асуудал ,шийдэл" илтгэлийн уралдаанд багш нар идэвхтэй оролцлоо. Дүрслэх урлагын чиглэлээр усан будаг бийртэй ажиллах арга тeхнологийг сайжируулах шинэ санаа хэлэлцүүлэгт зориулж Бага , Дунд бүлгийн 2 багш нээлттэй хичээл явууллаа. Хүүхдэд урлаг, уран сайхан , гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор "Найрал дуу"-ны уралдаан зохион байгууллаа.

Хөгжлийн бодлогын чиглэлээр

Сумын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийн судалгааг долоо хоногт 1 удаа авч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн ургацын баяр ‘’Хөдөлмөрийн үр шимийн баяр’’ -2022 арга хэмжээ нэрийн дор зохион байгуулагдан Хушаат сум КЦТ, Сэлэнгэ-8 төмсөөр Сэлэнгийн бренд бүтээгдэхүүнийхээ батламжийг гардан авлаа. Сумын ИТХ хуралдаж ХХС-ийн төсөл сонгон шалгаруулах товыг 1 сарын 2-ны өдрөөс  2 сарын 2-ны өдөр хүртэл хүлээн авахаар баталлаа.

 

 

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН: МЭРГЭЖИЛТЭН                            Д. ӨНӨРЖАРГАЛ

ХЯНАСАН:  ЗДТГ-ЫН ДАРГА                       О. ЦОГБАЯР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ