Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын Засаг даргын 2020-2024 оны ажиллагааны хөтөлбөр

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 78

ХУШААТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

Нэг. Хүний хөгжлийн бодлого

1.1.Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн бодлогыг чанартай, хүртээмжтэй,үр дүнтэй хэрэгжүүлнэ.

1.1.1. Шаардлагатай эмч, эмнэлгийн ажилтныг сумандаа ажиллуулах, амьдрах орчин, нөхцөлөөр хангаж, тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулан  ажиллана.

1.1.2. Иргэн бүрт эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгох ажлыг зохион байгуулж,урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд ахмад настнууд, малчид, иргэдийг бүрэн хамруулах  ажлыг жилд 2 удаа  зохион байгуулна.

1.1.3 Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг “Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй” эрт илрүүлэг, үзлэгт хамруулж эрүүлжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

1.1.4     Эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлж,өдөр тутмын оношлогоо, эмчилгээ, сувилгаа, сэргээн засах үйлчилгээг шуурхай хүртээмжтэй, чанартай үзүүлнэ.

1.1.5     Ахмад эмч, сувилагч нарыг эрүүл мэндийн байгууллагад зөвлөхөөр ажиллуулах боломжийг бүрдүүлнэ.

1.1.6     Байгалийн үзэсгэлэнт газар, рашаан усыг түшиглэсэн газар хувийн хөрөнгө оруулалтаар сувилал байгуулах санаачлагыг дэмжинэ.

1.1.7     Лабораторийн хүчин чадлыг бэхжүүлж, ЭХО аппаратаар хангах ажлыг сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр шийдвэрлэнэ.

1.1.8     Эмийн санг стандартын шаардлага хангасан байртай болгох ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.

1.1.9     “Эрүүл идэвхитэй амьдрал”, ”Халдварт өвчинтөй тэмцэх сэргийлэх”, ”Хавдрын эсрэг”, ”Элэг бүтэн Монгол”, ”Эрүүл гэр бүл-эрхэм баян” арга хэмжээг зохион байгуулна.

1.1.10  Сургууль, Цэцэрлэгийг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болгох зорилт тавин хэрэгжүүлнэ.

1.2.Боловсрол-

Өрсөлдөх чадвартай, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлнэ.

1.2.1. Зуны цэцэрлэгийг тогтмол ажиллуулж  бэлтгэл бүлэгт хамрагдах малчдын  хүүхдийн тоог 60 хувьд хүргэнэ.

1.2.2. Хүүхдийн тоглоомын талбайн орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ.

1.2.3. Мэргэжлийн багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад онцгой анхаарч,багш нарт мэргэжлээрээ бие дааж тасралтгүй хөгжих боломжийг олгох, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэн  сургалтын чанарыг 10 хувиар ахиулна.

1.2.5.Дотуур байрны орчин,н өхцөлийг сайжруулж ,тохижуулах ажлыг иргэдийн санал санаачлагад тулгуурлан зохион байгуулж,  ”Жорлонгоо өөрчилье” төслийг сургуулийн орчинд хэрэгжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэнэ.

1.2.6. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.2.7. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон зорилтот бүлгийн хүүхдийг их дээд сургуульд суралцахыг дэмжин, шилдэг оюутан, сурагчдыг тэтгэлэгт хамруулах ажлыг аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулна.

1.2.8. Насан туршийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж цахим боловсрол, цахим сургалт, сурталчилгаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

1.2.9. ЕБС төгсөгчдөд  мэргэжил сурталчлах, мэргэжил сонголт хийх арга хэмжэг хэрэгжүүлж, сумын ахмад тариаланчид, улс аймгийн аварга тариаланчидтай уулзалт, ярилцлагыг жил  бүр зохион байгуулж тариаланчдын залуу халааг бэлтгэх ажлыг дэмжин ажиллана.

1.2.10. Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээг хэрэгжүүлж сурагчдын сандал, ширээгээр бүрэн хангах ажлыг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэнэ.

1.2.11. Гадаад хэл, Байгалийн ухаан зэрэг хичээлээр сурагчид багш нарын амжилтыг ахиулах зорилгоор Засаг даргын нэрэмжит арга хэмжээг зохион байгуулж, багш сурагчдыг урамшуулах ажлыг зохион байгуулна.

 1.2.12.Сургууль,цэцэрлэгийн хүүхдэд экологийн боловсрол олгох, “Эко орчин бүрдүүлэх” ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

1.3. Соёл урлаг, биеийн тамир

Биеийн тамир, спортыг дэмжих замаар хуний дундаж наслалтыг уртасган соёл уламжлалаа дээдэлдэг иргэнийг төлөвшүүлнэ.

1.3.1. Хүүхэд залуучууд, уран бүтээлчдийг аймаг, улсын чанартай  уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгөнд тусгах ажлыг шийдвэрлэнэ.

1.3.2. Сумын урлаг, спортын арга хэмжээг жил бүр зохион байгуулж ,албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулна.

1.3.3. Номын сангийн фондыг жил бүр нэмэгдүүлэх ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн болон бусад хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Цахим номын сангийн үйлчилгээг дэмжинэ.

1.3.4. Орон нутаг судлах танхимд эх орныхоо түүх, соёлыг таниулах зорилгоор хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон үзмэрээр баяжуулна. Сумын алдартнууд, атарчдыг алдаршуулсан фото альбом хэвлүүлэх ажлыг сумын хөрөнгөөр шийдвэрлэнэ.

1.3.5. Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгж, секц дугуйлан хичээллүүлсэн иргэдийг дэмжин ажиллана.

1.3.6. Сургуулийн биеийн тамирын талбайд хөл бөмбөгийн талбай, мөсөн гулгуурын талбайг Сумын орон нутгийн хөгжлийн сангаас байгуулна.

1.3.7. Бялдаржуулах болон фитнессийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор фитнессийн тоног төхөөрөмж бүхий өрөөг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулна.

1.3.8. Монгол өв соёл, малчин уламжлалаа дээдлэх зорилгоор “Адуучин” тэмцээнийг жил бүр Засаг даргын ивээл дор зохион байгуулна.

1.4. Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт

Өрх бүр аж ахуй эрхлэхийг дэмжин ажилтай, орлоготой болгоно.

1.4.1.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, төрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлнэ.

1.4.2.Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудалд онцгой анхаарч, гэр бүлийн гишүүн бүрт зориулсан нөлөөллийн ажлыг зохион байгуулж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулна .

1.4.3.Тусгай хэрэгцээт болон зорилтот бүлгийн өрх, иргэдэд үзүүлэх халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хуртээмжийг нэмэгдүүлнэ.

1.4.4.Өрх бүрийг ажилтай, орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор төмс хүнсний ногооны талбайтай болгох, хүлэмжийн тариалан эрхлэхийг дэмжих арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөөнд тусган  хэрэгжүүлнэ.

1.4.5. ”Манай гудамж”, ”Хашаандаа тохилог амьдаръя” арга  хэмжээний хөтөлбөрийг боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.

1.4.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон Сум Хөгжүүлэх Сангийн хөрөнгө оруулалтаар жил бүр 20-оос доошгүй ажлын байр шинээр гаргана.

1.4.7. Амьжиргааны түвшин тогтоох судалгааг жил бүр  шинэчлэн гаргаж зорилтот бүлгийг тодорхойлон нийгмийн халамжийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж олон нийтийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ.

1.4.8. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг орлогын эх үүсвэртэй болгох, ажилд зуучлах, төсөл хөтөлбөрт хамруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

1.4.9. “Сумаасаа худалдан авъя” хөдөлгөөнийг зохион байгуулж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд  сумын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх журмыг боловсруулан мөрдөж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ.

1.4.10. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж бүртэй “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулан ажлын байр бий болгох, сумын хөгжилд хувь нэмэр оруулах заалтыг тусган, зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээг  хэрэгжүүлнэ.

1.4.11. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг хариуцлагажуулж,  зээлийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй болгон чанар, эргэлтийг сайжруулна.Төслийн санхүүжилтийг зөвхөн төсөлд тусгагдсан зардлуудад олгох журмыг хэрэгжүүлнэ.

1.4.12. Шинээр гэр бүл болж байгаа өрхөд орон сууц барихад нь шаардлагатай мод, модон материал бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.4.13. Ахмадын зөвлөх үйлчилгээг төрийн байгууллага бүрт хэрэгжүүлнэ. Сумын Засаг даргын дэргэд төрийн байгууллагын ахмад ажилтны зөвлөх багийг байгуулан ажиллуулна.

1.4.14. Ахмадын өргөөний тохижилтыг сайжруулж гадна талбайд дасгал хөдөлгөөний иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгох ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэнэ.

1.4.15. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон улирлын чанартай ажил эрхэлж буй иргэд, малчдын нийгмийн даатгалд хамрагдалтыг 50 хувиар нэмэгдүүлнэ.

Хоёр. Эдийн засгийн бодлого

2.1.Газар тариалан, мал аж ахуй:

 Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг сайжруулна.

2.1.1. Атрын 4-р аяны хүрээнд төмс, хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх  “Төмс хүнсний ногоо” хөтөлбөр боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж талбайн ашиглалтыг нэмэгдүүлэн, өрх бүрийг ногооны талбайтай болгох арга хэмжэг хэрэгжүүлнэ.

2.1.2. Төмс, хүнсний ногоо тариалагч иргэдийг бүлэг, хоршооны зохион байгуулалтанд оруулж дундын үйлчилгээний техникийн ашиглалтыг сайжруулан, ногоочдын хөдөлмөр хөнгөвчлөх багаж, тоног төхөөрөмж, бага, дунд оврын техникийн захиалга авч зуучлах  ажлыг зохион байгуулна.

2.1.3. Газар тариалангийн үйлдвэрлэлд тэг болон цомхотгосон технологи, орчин үеийн техник нэвтрүүлж тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалан, бордоотой тариалан эрхэлж га-с авах ургацыг нэмэгдүүлж , үрийн шинэчлэлийн бодлогыг   аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлнэ..

2.1.4. Усалгаатай тариаланг хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаар услах боломжтой талбайн судалгааг хийлгэж,  усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.

2.1.5. Хүлэмжийн тариалан эрхлэгчдийг дэмжиж таримлын нэр төрлийг олшруулах, зах зээлд эрэлттэй органик хүнсний ногоо тариалах бодлогыг ногоочдын холбоо, дундын хоршоо ,олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

2.1.6. Зоорины хангамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогыг аймаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, хэрэгцээнд үндэслэн үе шаттай хэрэгжүүлнэ.

2.1.7. Жимс, жимсгэнэ тариалагчдыг төсөл, хөтөлбөрт хамруулж, нэр төрөл,тариалалтыг нэмэгдүүлнэ.

2.1.8. Төмс, хүнсний ногооны талбайг хашиж хамгаалах, засах, шинээр барихад нь хашааны шонг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэх ажлыг зохион байгуулж жил бүр хашаажуулалтыг нэмэгдүүлнэ.

2.1.9. Ногоочдыг төмсний элит ,нутагшсан сортын үрээр тариалалт хийхэд дэмжлэг үзүүлэх ажлыг суманд үйл ажиллагаа эрхэлдэг төмсний аж ахуйнуудтай хамтран хэрэгжүүлнэ.

2.1.10. Махны чиглэлийн казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийг цэврээр нь үржүүлж  байгаа малчид, хоршооны туршлагыг бусад малчдад сурталчлах сумандаа нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, зохиомол хээлтүүлэгт өргөн хамруулах, үржлийн мал сонгох зэрэг ажлыг мэргэжлийн байгуулага иргэдтэй хамтран хэрэгжүүлж Казакийн цагаан толгойт үхэр, баяд үүлдрийн хонийг сумын бренд болгон хөгжүүлнэ.

2.1.11. Мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйлчилгээг сайжруулан малаа эрүүлжүүлж, малын халдварт өвчингүй сум болох зорилтыг малчид, мал эмнэлгийн аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлнэ.

2.1.12. Тариалангийн бүс нутагт хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бодлогыг баримталж,”Сэлэнгэ сүү”, ”Сэлэнгэ мах” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.1.13. Малын тэжээлийн таримлыг сэлгээнд оруулж, мал аж ахуйн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг, малчдын захиалгаар аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан тариалалт хийх, тэжээл тариалах хүсэлтэй иргэд малчдыг дэмжих зэргээр хэрэгжүүлнэ.

2.2. Байгаль орчин

    Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зуй зохистой ашиглаж хурээлэн буй орчны бохирдолыг бууруулж, иргэдийн эруул орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.2.1. Бэлчээрийн доройтлоос сэргийлж бэлчээр сэлгэх, өнжөөж амраах төлөвлөгөөг багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн боловсруулж мөрдөнө. Малчдын бүлгүүдийн гэрээгээр эзэмшиж буй бэлчээрт хийсэн  мэргэжлийн байгууллагын судалгааны дүнг үндэслэн гэрээг дүгнэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж цаашид баримтлах бодлогыг тодорхойлно.

2.2.2. Ойн санг хамгаалах, гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуйн нэгжийн гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, үйл ажиллагааг эрчимжүүлэн ойн сангийн хамгаалалтыг сайжруулж, хууль бус мод бэлтгэл, ан агнуурыг зогсооно.

2.2.3. Хэрэглээний мод бэлтгэлийн захиалга, хуваарилалт, иргэдийн хэрэгцээ, шаардлагын асуудлаар судалгаа, тооцоо гаргаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж цаашид баримтлах чиглэлийг тодорхойлно..

2.2.4. Рашаан, булаг, шандны эхийг хамгаалж, тохижуулах ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, иргэдийн оролцоотойгоор жил бүр зохион байгуулна.

2.2.5. ”Ногоон Хушаат” хөдөлгөөн өрнүүлж, айл өрх бүрийг хашаандаа   мод тарьж, орчноо ногооруулах ажлыг хэрэгжүүлэхэд мэргэжилтний зөвлөгөө авах, туршлагатай иргэдийн туршлагыг нийтэд дэлгэрүүлэх, төрөл бүрийн суулгацаар хангах ажлыг тасралтгүй зохион байгуулж, сумын нийт ногоон байгууламжийн хэмжээг жил бүр 10-с доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

2.2.6. Төвлөрсөн хогийн цэгийн тархалтыг хумьж далан босгож хашаажуулах ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр олон нийтийн оролцооны аргаар гүйцэтгэж, байнгын хяналттай болгоно.

2.2.7. Байгалийн хадлан бэлтгэх, урт хугацааны гэрээ байгуулах, гадны иргэдэд түрээслэж байгаа асуудлаар иргэдийн санал хүсэлтийг тусгасан журам боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж шийдвэрийг биелүүлэн ажиллана.

2.2.8. Сэвдийн гол , Хүнцэлт гол, зэрэг байгаль, экологийн ач холбогдолтой газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг  судлан шидвэрлэнэ..

2.2.9. Усан аялал, сонирхогчдын загас агнуур, ногоон бүсийн амралт зугаалгын газар байгуулах зэрэг хөрөнгө оруулалт хийх иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллана.

2.2.10.Сумын төвд үерийн далан, суваг шуудуу татах судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, аймаг, сумын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн, болзошгүй үер усны аюулаас хамгаална.

2.2.11.Төрөл бүрийн модны үрсэлгээ, суулгац үржүүлэх иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрт хамруулна.

 

2.3. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ:

Худалдаа уйлчилгээний газруудыг орчин үеийн эруул ахуй, стандартын шаардлагыг хангаж үйлдвэрлэл үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлнэ.

2.3.1. Суманд байгуулах Цардуулын үйлдвэрийн гол түүхий эд болох төмсний тариалалтыг жил бүр нэмэгдүүлж нутгийн иргэдийн нийлүүлэх бүтээгдэхүүнээр үйлдвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.3.2. Сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар сүү, цагаан идээ боловсруулах цехийг байнгын ажиллагаанд оруулж шинээр ажлын байр бий болгож бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх нөхцөлөөр ханган ажиллана.

2.3.3. Ногоо хатаах, даршлах цехийн үйл ажиллагааг дэмжин ногоочдын хоршоотой хамтран ажиллана.

2.3.4. Нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэд аж ахуйн нэгжийг дэмжинэ.

2.3.5. Халуун усыг сумын ОХНСангийн хөрөнгөөр засварлан байнгын ажиллагаатай  болгон үсчний салбартай болно.

2.4.Дэд бүтэц, өрхийн үйлдвэрлэл: Амны орон сууц, эрчим хүч, ус хангамж ариутгах татуургын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн эруул орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулна.

2.4.1. Сумын төвийн 2,5 км замыг хайрган хучилттай болгох ажлыг аймгийн Замн сангийн хөрөнгөөр гүйцэтгэж дуусгана. Мөн сангийн хөрөнгөөр төмөр замын өртөө хүртэлх сайжруулсан замыг засах, тэмдэгжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

2.4.3. Хар морьтын хөтлөөс сумын төв хүртэлх 20 км замыг хатуу хучилттай болгох ажлын зураг төсөв судалгааг хийж улсын төсөвт суулгах санал хүргүүлж шийдвэрлүүлнэ.

2.4.4. Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, камержуулалтын ажлыг гүйцэтгэнэ.

2.4.5. Ишгэнт хорооллын цахилгааны шугам  татан гүйцээх, Рашаант хороолол, Бумбат тохойд цахилгааны шугам, трансформатор тавих ажлыг улс, аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

2.4.6. Төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлыг улс, аймгийн төсөвт суулгах санал хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

2.4.7. Соёл, спортын цогцолбор барих зураг, төсвийг хийлгэж улсын төсөвт тусгуулах санал хүргүүлнэ.

2.4.8. Ахуй үйлчилгээний барилгыг засварт оруулан цэвэр, бохир усны холболттой болгох асуудлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн болон бусад хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн шинээр ирсэн боловсон хүчин, залуусын амьдрах нөхцөлийг сайжруулна.

2.4.9. Түрээсийн орон сууц барих аж ахуйн нэгж, иргэдийн санал санаачлагыг дэмжинэ.

2.4.10. Нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, бүрэн байдлыг хариуцан аж ахуйн тооцоонд үндэслэн ажиллах орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний албыг байгуулна.

2.4.11. Арьс, шир, түүхий эд боловсруулах, мах бэлтгэх, ноосны үйлдвэрлэл эрхлэх иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулна.

2.4.12. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, органик хүнс үйлдвэрлэгч иргэдийг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулна.

2.4.13. Нутгийн удирдлагын шинэ барилгын зураг, төсвийг гүйцэтгүүлж аймаг, улсын төсөвт тусгуулах санал хүргүүлнэ.

2.5. Санхүү, төсөв

Төсвийн ил тод байдал, сахилга батыг хангаж, төсвийн оновчтой хуваарилалт, зарцуулалтыг удирдан, иргэд олон нийтийн санхүү, төсвийн мэдлэгийг дээшлүүлнэ.

2.5.1.Төсвийн төлөвлөлтийг оновчтой зохион байгуулж, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, төсвийн ил тод байдлыг ханган ажиллана.

2.5.2.Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, тайлагналт, үйл ажиллагааг цахимжуулж,  татварын суурийг нэмэгдүүлнэ. Татварын үйлчилгээг татвар төлөгчдөд шуурхай хүргэнэ.

2.5.3.Статистикийн мэдээ, тооллого, судалгааг үнэн, бодитой хийж, мэдээллийг хэрэглэгчдэд боломжит хэлбэрээр хүргэн, бодлогын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Гурав. Засаглалын бодлого

3.1.Нутгийн захиргаа

Төрийн үйлчилгээнд ухаалаг тогтвортой засаглалыг бэхжүүлж, чадахуйн зарчимд суурилсан, хариуцлагатай, шуурхай, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг хүргэнэ.

3.1.1. Мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, чадахуйн зарчимд тулгуурласан ухаалаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлнэ.

3.1.2. Төр, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан улирал бүр иргэдэд танхимаар болон цахимаар ажлын тайлангийн сонсгол хийх журамд шилжинэ.

3.1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалтны ёс зүй, зан харилцаанд тавих олон нийтийн хяналтыг бий болгоно.

3.1.4. Иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж тушаал, шийдвэр, үүрэг даалгаварын биелэлтийг цахим хэлбэрээр хянадаг болно.

3.1.5. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлнэ.

3.1.6. Архивын цахим үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор баримтуудыг цахимжуулж Orgams программыг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

3.1.7. “Таныг сонсъё” арга хэмжээг  төрийн байгууллагад хэрэгжүүлж захиргааны шийдвэр гаргах, хянах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.1.8. ”Хушаатын мэдээ” сонинг улирал бүр гаргаж иргэдийг  хууль эрх зүйн болон үйл явдлын мэдээ,  мэдээлэлээр хангаж ажиллана.

3.1.9. ”Нээлттэй Хушаат”, “Сэлэнгэ Хушаат” цахим хуудсуудыг  тогтмол ажиллуулж иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж ажиллана.

3.1.10.Төрийн албаны боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

3.2.Хууль эрх зүй

   Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшүүлэх замаар иргэн бур хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг төлөвшлийг бий болгож, иргэдийн эрх, эрх чөлөө, нийгмийн дэг журмыг ханган аюулгүй амьдрах орчныг хангана.

3.2.1. Хууль сурталчлах, таниулах ажлын чанарыг дээшлүүлж, олон нийтэд хууль зүйн мэдээллийг шуурхай хүргэн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ.

3.2.2. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ. Иргэдэд нээлттэй тайлан сонсгож үнэлэлт, дүгнэлт хийлгэх зарчмыг хэрэгжүүлнэ.

3.2.3. Төсөл, тендер сонгон шалгаруулах ажлыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж олон нийтийн оролцоотой, ил тод нээлттэй иргэдийн хяналттай байх зарчмыг хэрэгжүүлнэ.

3.2.4. Архидалттай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж,архигүй хамт олон,гэр бүл арга хэмжээг хэрэгжүүлж,ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.

3.2.5. “Нэг иргэн-нэг бүртгэл“ арга хэмжээг үргэлжлүүлэн улсын бүртгэлийн мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлнэ.

 3.2.6. Төрийн үйлчилгээний цахим системийн /операторын/ үйл ажиллагааг иргэдэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, цар хүрээг нэмэгдүүлнэ.

3.2.7. Бүх нийтэд эрх зүйн боловсрол олгож ,хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрх зүйн хөтчийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

3.2.8. Авлига,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийтэд түгээх, авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх хандлагыг төлөвшүүлнэ.

Дөрөв. Онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн бодлого

4.1. Цар тахлын үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан , эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллана.

4.1.1. Ковид-19 халдварын цар тахлын үед сумын Эрүүл Мэндийн Төвд оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг урьдчилан нөөцөлж бэлэн байдлыг хангана.

4.1.2. ЭМТ-ийн хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн бэлэн байдлыг хангаж, үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах нөхцөл боломжоор хангана.

4.1.3 .Дархлаажуулалтанд хамрагдах төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлнэ.

4.1.4 .Зорилтот бүлгийн өрх, иргэдэд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

4.1.5. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг  орон нутагт зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана.

4.1.6. Иргэдэд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ухуулга, сурталчилгаа хийх, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх  ажлыг  эрчимжүүлнэ.

4.1.7. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг орон нутгийн төсвийн боломжинд үндэслэн төлөвлөн батлуулж, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хэрэгслийн нөөцийг бүрдүүлнэ.

4.1.8. Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулна.

4.1.9. Онцгой нөхцөл байдлын үед гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.1.10. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд сургалт, сурталчилгааг тогтмол хийлгэж, албан бус мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, тоног төхөөрөмжөөр хангана.

4.1.11. Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлж, иргэн бүрийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ