Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Туслах холбоос

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 839

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН  2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

1.         Сэлэнгэ аймгийг “мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг” болгоно.                                    

2.         Таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг бүс нутгийн онцлогтой уялдуулан хөгжүүлэх, нутагшсан сортын үржүүлгийн үрийн хангамжийг 85.0 хувьд хүлгэж, га-гаас авах ургацын хэмжээг тогтворжуулна.                                   

3.         Тариалангийн талбайг газрын чанарын улсын хянан баталгаанд хамруулах ажлыг зохион байгуулна.                            

4.         Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлж, бордооны хангамжийг 50%, тэг элдэншүүлийн технологийг нутагшуулж тариалангийн талбайн 85 хувьд нэвтрүүлж, хөрсний шим тэжээлт чанарыг нэмэгдүүлэх                                 

5.         Усны хайгуул, судалгаанд үндэслэн дэвшилтэд техник технологи бүхий услалтын систем шинээр бий болгож, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авна.                                  

6.         Өвлийн болон нарлаг хүлэмжийн аж ахуй эрхлэхийг дэмжиж, шинэ ургацын ногооны хангамжийг 25 хувиар нэмэгдүүлнэ.                                   

7.         “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжүүлэн авах ургацын хэмжээг 85.0 мянган тн-д хүргэнэ.                                 

8.         Жимс, жимсний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган экспортын орлогыг нэмэгдүүлэх                         

9.         Төмс, хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий стандалтад нийцсэн зоорийг шинээр барихад дэмжлэг үзүүлж, хадгалах хэмжээг одоогийнхоос 20.0 мянган тн-оор нэмэгдүүлнэ.                                   

10.       “Ургацын баяр” уламжлалт арга хэмжээг тухайн жилд нэгж га талбайгаас хамгийн өндөр ургац хураасан суманд зохион байгуулна.                                 

11.       Нөөцөд түшиглэсэн органик бордооны дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэлийг бий болгож, бордооны хангамжийг 1200 тн-оор нэмэгдүүлнэ.                                   

12.       Малчид, мал бүхий иргэдийн эрсдлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлж, сайн малчдын арга, туршлагыг нэмэгдүүлнэ.                            

13.       “Монгол мал үндэсний хөтөлбөр-2” –н хүрээнд малыг бүртгэлжүүлж, түүхий эд бэлтгэлийн “Гарал үүслийн бүртгэлийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ.                          

 

14.       Бэлчээр хадлангын  талбайн төлөв байдалд тохируулан зохистой ашиглах сэргээн сайжруулах, хамгаалахад малчдын бүлгүүдийн идэвхи санаачилгыг дэмжиж эрсдлийг бууруулна.                              

15.       Эрчимжсэн, хагас суурин мал аж ахуй эрхлэх бүс нутгийг шинэчлэн тогтоож, Эрчимжсэн үхрийн аж ахуй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, мах сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.                                 

17.       Малчид мал бүхий иргэдийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэн өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийх хээлтүүлэгчээр хангах арга хамжээ авч өндөр ашиг шимт малын тоог 10.0 мянган толгойгоор нэмэгдүүлнэ.                               

18.       Мал эмнэлэгийн технологит үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад малчдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн хяналтыг чангатгах, малын эмч нарын мэдлэг чадвар хариуцлагыг, өндөржүүлэн, мал эмнэлэгийн лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, чадваржуулна.                                    

19.       Мал амьтны өвчний танадалт хяналт үйлчилгэний технологид олон улсын ISO 17025 стандартыг нэвтрүүлж, махыг экспортод гаргах эрүүл ахуйн зохистой орчинг бүрдүүлнэ.                                 

20        Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчдын идэвхи оролцоотойгоор зохион байгуулж, Эрүүл малтай аймаг болно.                                   

21.       Хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл боловсруулалт, хадгалалт тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлж, хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлнэ.                          

22.       Гахай, шувуу, зөгий загасны аж ахуй хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.                                

                                               

1.         Ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, жил бүр 2000-с доошгүй га талбайд ойжуулалт хийнэ.                         

2          Томоохон төв суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлын шинжилгээ хийж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.                                  

3.         Ногоон Сэлэнгэ хөдөлгөөнийг эрчимжүүлэн ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ.                                   

4.         Булаг, шанд, горхи рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж голын ай сав газрыг бургасжуулах, ойжуулах ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.                                

5.         Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлого хэрэгжүүлж уул уурхайн хайгуул олборлолтод өртөж эвдрэлд орсон газар нутгийг нөхөн сэргээнэ.                              

6.         Түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн зориулалт бүхий ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газрын мэдээллийн санг үүсгэн улсын бүртгэлд хамруулна.                        

7.         Ан амьтныг хамгаалах, зүй зохистой ашиглах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.                            

8.         Байгалийн ургамлын аймгийн нөөц тархалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.                                   

9.         Газар өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбогдсон мэдээллийн ил тод байдлыг хангаж, шинээр өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулна.                           

10.       Аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах геодизийн нэгдсэн сүлжээг бий болгож мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ.                          

 

 

 

11        Сумдын газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдааны үйл ажиллагааг олон нийтэд ил болгож, цахим биржийн хангамжыг нэвтрүүлнэ.                        

12        Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж бүс дагасан үйлчилгээ бизнесийг хөгжүүлнэ.                                 

13        Жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.                         

14        Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх мөндөр зайлуулах арга техникийн судалж турших ажлыг эхлүүлнэ.                              

15        Цөлжилт ихээр явагдаж байгаа сумдад мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж цөлжилттэй тэмцэх ажлыг хэрэгжүүлнэ.                                  

16        Сум бүрт нэг үйлдвэр үйлчилгээ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.                           

17        Аймгийн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүн,үйлчилгээгээр төрийн байгууллагын худалдан авалтын хэрэгцээг хангаж, орон нутагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.                              

                                               

1.         Цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчилж хүчдэлийн уналттай айл өрх болон шинэ суурьшлын бүсийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ.                              

2.         Ерөө, Жавхлант, Хушаат, Орхон, Түшиг, Зүүнбүрэн, сумдад халаалтын нэгдсэн төв шинээр барьж, Бугант, Түнхэл, Номгон, Хэрх тосгоны халаалтын төвд өргөтгөл хийнэ.                                

3.         Суманд усан сан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ цэвэрлэх байгууламжийг засварлах ажлыг үе шаттайгаар хийнэ.                           

4          Шаардлагатай суманд гүний худаг гаргаж ундны болон бэлчээрийн ус хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулж, гэр хорооллын ус түгээгүүрийн худгуудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, худгын барилгын засвар үйлчилгээг хийж хашаажуулна.                                

5.         Аймгын хэмжээнд нийт 330 км хатуу хучилттай болон сайжруулсан зам барих ажлыг эхлүүлнэ.                         

6.         Хүдэр, Хушаат сумд, Бугант, Түнхэл тосгодыг шилэн кабельд холбох ажлыг үе шаттайгаар хийж, Сүхбаатар сумын төвийн шилэн кабелийн сүлжээнүүдийг худаг сувагчлалд оруулна.                              

7.         “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөр боловсруулж, тохижилт бүтээн баэйгуулалтын ажил хийнэ.                                   

8.         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг цахим хөтөлбөрт бүрэн шилжүүлж, олон нийтийн оролцоог хангана.                            

                                               

1.         Төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалтын хяналтанд олон нийтийн оролцоог хангаж, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ.                                    

2.         Санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг эрчимжүүлж, “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”-ыг хэрэгжүүлэнэ.                            

3.         Шилэн дансны тухай хуулийэ хэрэгжилтийг эрчимжүүлж, төсвийн ил тод байдлыг хангана.                                 

4.         Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтанд хяналт тавьж, орон нутгийн өмчийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлнэ.                                

                                               

1.         Эмч, эмнэлэгийн ажилтны мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажллуулах бодлогыг хэрэгжүүлнэ.                              

2.         Эрүүл мэндийн салбарын ажилтны ёс зүй, хариуцлагыг саыжруулж, үр дүнг тооцон ажиллана.                          

3.         Иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах, алслагдсан айл өрх, малчид тариаланчдад эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үзүүлж, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлнэ.                              

4.         “Эрүүл хүүхэд- Эх орны ирээдүй” уриан дор хүүхэд бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, эрүүл өсч, бойжих нөхцлийг бүрдүүлнэ.                            

5.         “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлж, “Эх хүүхдийн эндэгдэлгүй аймаг, сум, баг ” болох хөдөлгөөн өрнүүлж үр дүнг хүргэнэ.                            

6.         Хүүхэд, залуучуудын амны эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээг сайжруулж, шүд цоорох өвчлөлийг бууруулна.                                 

7.         Амьсгалын замаар дамжих халдварт өвчин, улаан бурхан, улаанууд өвчний дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, өвчлөлийг бууруулах цогц арга хэмжээ авна.                                   

8.         Элэгний хатуурал, хорт хавдар, элэгний С вирусыг эрт оншлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт судалгаанд тулгуурлан тусгайлан хэрэгжүүлнэ.                             

9.         Хүний дархлал хомсдлын вирус, дархлал хомсдлын вирус, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сүрьеэгийн эмнэлэгийг шинээр байгуулж, өвчлөлийг бууруулна.                            

10.       Зоонозын халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.                                   

11.       Халдварт өвчний эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааны “Шуурхай удирдлагыг нэгж”-ийг байгуулж, байнгын үйл ажиллагаатай болгоно.                             

12.       Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан эмчилгээ, сувилгааны чанар үр өгөөжийг дээшлүүлнэ.                              

13.       Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, эм хангах нийлүүлэгчдэд тавих хяналтыг сайжруулж, хүн амд эмийн зохистой зөв хэрэглээг төлөвшүүлэх ажлыг дээшлүүлнэ.                                   

14.       Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлнэ.                                   

15.       Эрүүл мэндийн байгууллагуудад цахим сүлжээг нэвтрүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангана.                                 

16.       Аймгийн нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг байгуулж, мөн компьютер томографийн аппаратаар хангаж, хэрэглээний халуун устай болгоно.                                   

17.       Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг стандартын шаардлагад нийцсэн барилга, анхан шатны оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хувийн хэвшлийн эмнэлэг, лабортариудын үйл ажиллагааг дэмжинэ.                           

18.       Эрүүл мэндийн байгууллагуудын засвар үйлчилгээ, түргэн тусламжийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, эхо аппаратаар хангах ажлыг үе шаттайгаар хангана.                               

19.       Эрүүл мэндийн үйлчилгээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс тавих  хяналт, хариуцлагыг сайжруулах, талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.                                 

                                               

1.         “хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, алслагдсан болон хүн амын суурьшил ихтэй газарт гэр цэцэрлэг, салбар бүлгүүдийг нээж, цэцэрлэг ажиллуулах, байгууллага, иргэний санаачилгыг дэмжинэ.                               

2.         Боловсролын стандартад суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэн боловсролын чанар, үр дүнг дээшлүүлнэ.                        

3.         Спортын мэргэжлийн холбоо, клубуудын үйл ажиллагааг дэмжинэ.                          

4.         “Зохистой хөдөлгөөн-Эрүүл мэнд” аяныг аймгийн хэмжээнд  өрнүүлж иог, бясалгал, нийтийн бүжиг, бялдаржуулах урлагыг хөгжүүлнэ.                                  

                                               

1.         Соёл, урлагуудын байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, чадавхижуулах, уран бүтээлчдийг урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.                                   

2.         Сэлэнгэ аймгийн бахархал, түүхийн сэдэвтэй кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний бүтээл туурвихад дэмжлэг үзүүлнэ.                                  

3.         Музейн үзвэрийн соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, олон улсын стандартад хүргэнэ.                             

4.         Аймаг, сум, сургуулийн номын сангын нөөцийгз үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиолын номуудаар баяжуулж үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлнэ.                        

5.         Түүх соёлын дурсгалт зүйлсийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг үе шаттай зохион байгуулна.                            

6.         Зарим сумдын соёлын төвийн барилгыг засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.                        

                                               

1.         Сургууль, цэцэрлэгт эрүүл ахуй, ариун цэврийн норм шаардлагыг хангасан, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлнэ.                                   

2.         Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сургалтын таатай орчинг бий болгон тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна.                                   

3.         Сонгон секц дугуйлангаар хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж төлөвшүүлэх үйлсийг санаачилсан, амжилт гаргасан багш, иргэн байгууллагыг хөхүүлэн дэмжинэ.                                 

4.         Сургуулийн дотуур байрны эрүүл, аюулгүй орчин нөхцлийг сайжруулж хүүхдэд зориулсан асаргаа халамж хөгжлийн үйлчилгээтэй болгоно.                        

5.         Насан туршийн боловсролын иргэдэд өгөх үр нөлөөг дээшлүүлэн нэгжүүдийн сургалтын орчинг сайжруулж багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлнэ.                                   

6.         Багш сурагч солилцоо хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.                               

7.         Сургууль цэцэрлэгүүдийн цахим орчинг сайжруулж SMART буюу ухаалаг сургалтын технологыг нэвтрүүлнэ.                          

8.         Ерөнхий боловсролын зарим сургуулиудад стандартын шаардлага хангасан кабинетуудыг байгуулна.                            

9.         Үдийн цай болон дотуур байр цэцэрлэгүүдэд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулж бүх сургууль цэцэрлэгийг Эрүүл мэндийг дэмжигч сургууль цэцэрлэг болох хөдөлгөөнд хамруулж үр дүнг тооцдог болно.                            

10.       Сургууль цэцэрлэгийг хүнсний ногооны хүлэмж байгалийн ухааны хичээлийн туршилтын талбайтай болгож хүүхэд хөдөлмөрийн дадлага олгох нөхцлийг бүрдүүлнэ.                                   

11.       Аймагтаа дээд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.                             

                                               

1          Зарим сумдад спорт цогцолбор, спорт заал наадмын талбайг шинээр барьж байгуулан шаардлагатай эд материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.                         

2          Сум, тосгон, багийн төвд спортын талбайг төрөлжүүлэн байгуулж гэрэлтүүлэг орчны тохижилтын ажлыг хийнэ.                        

3.         Аймаг сумынхаа түүх соёл уламжлалыг мэддэг хөдөлмөрт дуртай нутаг орноороо бахархах үзэл хүмүүжилтэй амьдралын зөв дадал хэвшилтэй боловсролтой иргэн болгон төвөлшүүлэх гэр бүлийн хөгжлийг дэмжих Бид Сэлэнгийн ирээдүй , жаргалтай гэр бүл, Залууст боломж хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ.                        

4.         Хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэх осол гэмтлээс сэргийлэх талаар сургууль, цэцэрлэг, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж бүртгэл мэдээллийг сайжруулна.                           

5.         Хүүхдийн хөгжил хамгааллын салбар дундын зохицуулалтыг бэхжүүлж Хүүхдэд ээлтэй бодлогыг баримталж ажиллана.                                 

6.         Хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд баг, сумаас тавих хяналтыг сайжруулж гэмт хэрэг хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс хамгаалж эрхийн зөрчилгүй болно.                                 

7.         Хүүхэд залуучуудын хөгжих, мэдлэг, чадвараа дээшлүүлэх, туршлага солилцох, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн клуб, холбоод төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжинэ.                             

8.         Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах ажлыг сайжруулна.                         

9.         Аймгийн төвд Гэр бүлийн ордон, сумдад Гэр бүлийн төв ажлуулж иргэдийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, туршлага солилцох амьдрах ухааны сургалт зохион байгуулах, бүтээлийн үзэсгэлэн гаргах зэрэг гэр бүлийн хөгжлийн олон талт арга хэмжээг тогтмол явуулна.                                                                        

1          Хөдөлмөрийн зах зээлийн эргэлт, ажил олгогчийн захиалгыг үндэслэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэж, байнгын ажлын байрыг нэмэгдүүлнэ.                          

2          Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, цахим мэдээллийн санг өргөжүүлэх, иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж ажилгүй иргэдийг ажилд зуучилна.                         

3          Төрийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар 4000 –аас доошгүй шинэ ажлын байр бий болгоно.                               

4          Хүүхэд залууст ажлын дадлага туршлага мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлагажуулах Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгоно.                                  

5          Ахмад настны амралт, чөлөөт цагын клуб, эмчилгээ сувилгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.                        

6          70-с дээш насны ахмадууд эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх хэвтэж эмчлүүлэхэд дугаар харгалзахгүй үйлчлэх хүндлэл үйлчилгээг бий болгоно.                                 

7          Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлнэ.                               

8.         Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт,туслах аж ахуй эрхлэх, хүүхэд асрах байгаль орчныг хамгаалах зэрэг олон нийтэд тустай ажил үйлчилгээг эрхлэх ахмадуудын санал, санаачилгыг дэмжинэ.                            

9          Айл өрх бүрээс 1-с доошгүй хүн, мөн 40-с насны иргэн ажилтай байх хөдөлмөр эрхлэлтийн шинэ бодлогыг хэрэгжүүлнэ.                              

10        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжижи нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.                          

11        Харьцангуй бага орлоготой айл өрхийг туслах аж ахуй эрхлүүлэх замаар ажлын байр, амьжиргааны эх үүсвэртэй болгоно.                                

12        Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд үндэслэн зорилтод бүлгийг оновчтой тодорхойлж, тэдэнд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлнэ.                         

13        Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ажилгүй иргэнд, малчин, бичил уурхай эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна.                              

14        Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд олгодог эмийн үнийн хөнгөлөлтийг төсвийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлж хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.                               

                                               

1          Төр, төсвийн байгууллагуудад соёлтой шуурхай үйлчилгээ хөдөлгөөнийг өрнүүлж иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ.                              

2          Багийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж Тэргүүний тосгон, баг шалгаруулж, урамшуулах замаар багуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулан, зарим баг \тосгон\-ыг сум болгох асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжилна.                           

3          Төрийн албаны стандартыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, нээлттэй өрсөлдөөний зарчтыг баримтлан  гүйцэтгэлийн удирдлагыг хангана.

                                   

4.         Суралцагч байгууллага төрийн албаны манлайлал Нийгмийн баталгаа хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлж, төрийн албаны тогтвортой байдлыг хангаж удирдлагын манлайллын дээшлүүлнэ.                         

5          Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг зарим сум байгууллагад хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжиж, Үндэсний чанарын хөтөлбөрийг хэргэжүүлнэ.                         

6          Аймаг сумдын цахим хуудсыг шинэчлэн мэдээллийн баяжилтыг тогтмолжуулж иргэдийг аймаг, орон нутгийн мэдээ мэдээлээр шуурхай хангана.                                  

7          Бодлого төлөвлөлт боловсруулалт хэрэгжүүлэлтийн үе шат бүрт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ.                             

8          Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үйлчилгээний давхардад чанарын ажил үйлчилгээ үр ашиггүй зардлыг багасгаж дотоод аудитын үр нөлөөг сайжруулна.                           

9          Орон нутгийн цогц-хөгжил  төслийг хэрэгжүүлж орон нутгийн хөгжилд Төр Иргэний нийгмийн байгууллага, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Уул уурхайн байгууллагын түншлэлийн тэгш оролцоог хангаж төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлнэ.                                   

10        Орон нутгийн хөгжилд үр өгөөжтэй гадаад харилцааны хүрээг өргөтгөж шинэ түншлэлийн нээлттэй бодлого баримтлан, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.                        

11        Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгын эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, сэрэмжлү

Сүүлд нэмэгдсэн мэдээ