Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 96

Түүхэн замнал:

Ø  1961онд Цагаан толгой САА-н Энхтал баригадын Бага эмчийн салбар

Ø  1974онд Бага эмчийн салбар

Ø  1980онд Хүний их эмчийн салбар

Ø  1988онд Хүн эмнэлэг

Ø  2012онд Эрүүл мэндийн төв болж үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж ирсэн түүхэн замналтай.                                      

 

 

 Бүтэц зохион байгуулалт:

          Сумын эмнэлэгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS-5081:2013 дагуу эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг чанартай  хүртээмжтэй  түргэн шуурхай зөв боловсон харилцааны өндөр соёлтой хүргэх зорилт тавин ажиллаж байна.

          MNS 5081:2013 стандарт, ЭМСайдын А/540 тоот тушаалын В зэрэглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх бүтэц зохион байгуулалтаар амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх хэсэг, сургалтын болон чийрэгжүүлэлтийн хэсэг, дэмжих үйлчилгээний хэсгүүдээр тус тус зохион байгуулсан.

Батлагдсан орны тоо 12. Үүнд: дотрын -7, хүүхдийн-2, төрөх-1, халдварт-1, өдрийн эмчилгээний-1 ортой.  

Хүний нөөц:

          Батлагдсан орон тоо 17  үүнээс 2021 онд дарга-1, ЭББЭ-1, Дүн бүртгэгч бага эмч-1 Бага эмч-1, эмийн санч-1, ээлжийн сувилагч-3 , жолооч-1, тогооч-1, үйлчлэгч-2, нягтлан бодогч-1 орон тоотойгоор ажиллалаа. Их эмч – 2, сувилагч – 2, лаборант – 1 дутагдалтай байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ