Цөөн үгээр

- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 5-Р ЗӨВЛӨГӨӨНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ НИЙЛБЭР ДҮНГЭЭР ЕБС-ИЙН ХАМТ ОЛОН ТЭРГҮҮЛЛЭЭ. - ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТУУДЫГ НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. . - Төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөнийг зохион байгуулав.

ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 378
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх өндөрлөж байгаатай холбогдуулан хаалтын буюу “Хүндэтгэлийн хуралдаан”-аа энэ сарын 8-ны өдөр хийлээ.
 
2012-2016 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 15 хуралдаан, ээлжит бус 1 хуралдаан болсон бөгөөд хаалтын хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав АИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, батлан гаргасан тогтоол шийдвэрүүдийн талаар илтгэл тавьлаа.  Тэрээр илтгэлдээ “Аймгийн энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 125.5 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11.5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 30.7 тэрбум, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хандив тусламжийн хөрөнгө оруулалтаар 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийгджээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ