Цөөн үгээр

- МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. - МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. - ХУШААТ СУМЫН МАЛЧИН ЖАМЬЯНГИЙН НАМДАГ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

МАЛЧДЫН ДУНД АВАРГУУДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 201

Жил бүр сумын хэмжээнд малчдын дунд зохион байгуулагддаг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж Мөнхтолгой багийн улсын аварга малчин О.Галдан, С.Мөнхбат, аймгийн аварга Ц.Ганхуяг, Ж.Хаянхярваа, Ц.Пүрэвсүрэн, Ц.Пүрэвдорж, С.Батмөнх, Г.Улаалзай, Ш.Баянжаргал, Ж.Буянбат, сумын аварга Т.Пүрэвсүрэн, Б.Гантуяа, Б.Батсүх, С.Нармандах, Б.Ариунболд нар ивээн тэтгэн оролцлоо. Тус тэмцээнд нийт 2 багийн 8 баг тамирчид оролцож тэргүүн байрыг Мөнхтолгой баг, дэд байрыг Бугат баг, гутгаар байрыг Зүрт баг тус тус эзэллээ. Тэмцээний үеэр ЗДТГ-ын хөдөлмөр, халамж хариуцсан мэргэжилтэн М.Энхмаа, Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Батцэцэг нар шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль, журмын нугалбарыг түгээн иргэдэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, халамж үйлчилгээний талаар мэдээллийг олголоо.Тэмцээнийг ивээн тэтгэсэн болон тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт малчиддаа баяр хүргээд мал сүрэг нь тарган тавтай өвөлжиж ажил үйлс нь дэлгэрч явах болтугай хэмээн хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ