Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТУУДЫГ НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. .

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 206

"Суралцагч байгууллага-Төрийн албаны манлайлал" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн "Шинэ үеийн манлайлагч" төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдыг ажлын байран дээр чадавхижуулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран ажиллалаа. Сургагч багш Ч.Отгонцэцэг "Төрийн албан дахь манлайллын хэрэгцээ, манлайллын хэв маяг", сургагч багш Ш.Жаргалсайхан "Төрийн албан хаагчдын ёс зүй, ёс зүйн хоёрдмол байдал", сургагч багш Т.Оюундарь "Цахим хэрэглүүрийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх нь" сургалтуудыг явуулж нийт 96 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтаар төрийн албан хаагчдад google drive /дундын файл/ орчинд QR код үүсгэх, анкет линкээр явуулах, орчуулга хийх, судалгаа санал асуулга авах, бичлэг илгээх татах, сонирхолтой слайдыг татах, байгууллагын vuka орчин, ажайл манлайлал буюу тогтворгүй үед өөрийгөө удирдаж амжилтад хүрэх, манлайлалын онолууд, хэв маяг, ёс зүй, ёс суртахууны онол, ёс суртхууны хүнийг эвддэг 7 зүйл зэрэг ойлголтуудыг авч мэдлэгээ дээшлүүллээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ