Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөнийг зохион байгуулав.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 165

Шинэ үеийн манлайлагч төрийн албан хаагчдын 5-р зөвлөгөөнийг зохион байгуулж төр төсвийн 5 байгууллагын удирдлагууд 2022 оны ололт амжилтаа дурдан Энхтал САА, Хушаат суманд 36 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа Засаг даргын орлогч Ч.Ганзориг ахмад төрийн албан хаагчийн хувьд сургамж үгээ хэллээ. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр ЭМТ-ийн тогооч, архивч Н.Мөнхтуяа, ЕБС-ийн багш П.Батчимэг, Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Д.Дарханбаяр нар, сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр ЭМТ-ийн эмч О.Энхбаяр, сувилагч Ч.Надмид, ЕБС-ийн багш С.Анхболд нар шагнууллаа. Мөн "Цаг баримтлагч төрийн албан хаагч"-аар Соёлын төвийн үйлчлэгч Г.Батцэцэг, "Манлайлагч төрийн албан хаагч"-аар 1-р цэцэрлэгийн нярав Л.Солонго, "Бүтээлч төрийн албан хаагч"-аар ЭМТ-ийн жолооч Т.Гэрэлтуяа, "Шинийг санаачлагч төрийн албан хаагч"-аар ЕБС-ийн багш Э.Өлзийжаргал, "Ёс зүйтэй төрийн албан хаагч"-аар ЗДТГ-ын Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Батцэцэг нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн медалиар ЕБС-ийн багш Л.Отгонбаяр, ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэн М.Энхмаа, ЕБС-ийн багш, Т.Энхтүвшин нарыг шагналаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ