Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫНХАН АХМАДЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 225

ХУШААТ СУМЫНХАН АХМАДЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ. Хушаат нутгийнхан Олон улсын ахмадын баяраа тэмдэглэж ахмадуудаа баярлууллаа. Сумын ИТХ-ын дарга Ч.Гантөгс, Ахмадын хорооны дарга Д.Оюун нар үг хэлж үйл ажиллагааг эхлүүллээ. Төрийн албаны чадварлаг ахмад ажилтан Б.Пүнтэй, С.Цэдэн-иш, М.Гантөмөр нарыг сумын ИТХ-ын Өргөмжлөлөөр, З.Олонбаярыг "Худалдааны 100 жилийн ойн медаль", Д.Хишигдэлгэр, Т.Бадамсүрэн нарыг аймгийн Ахмадын хорооны Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа. Ахмадын хорооны дарга ахмадын байрны тохижилт, ирсэн санхүүжилт, зарцуулалтын талаар мэдээлэл өгч Соёлын төв, ЕБС-иас ахмадуудад урлагийн номеруудаар бэлэг барьлаа. Шагайн тэмцээнд тэргүүлсэн Б.Пүнтэй, Г.Алтанцэцэг, А.Хулганаа ахлагчтай бүлгүүд, А.Цэрмаа нар болон "Намрын өгөөж-Ахмадын хишиг" үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцож иргэдээ эрүүл хүнсээр хангасан Ч.Ягаан ахлагчтай "Эко Хушаат хоршоо"-ны хамт олон, Б.Пүнтэй, Г.Усник, Д.Энэбиш, Д.Алимаа, Соёлмаа, М.Жаргал, М.Байгалмаа нарыг шагнаж урамшууллаа. Төрийн алба, газар тариалан, мал аж ахуй, нийтийн хоолны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Б.Пүнтэй, Д.Нармандах, Р.Янжин, Ч.Гаваасүрэн, Б.Сонгоо, Г.Алтанцэцэг, Р.Будхүү, Д.Энэбиш, Л.Бямбажав нарын ахмадуудыг Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнасныг сумын "Хайрхан оргил уул" ХХК-ийн захирал, МАН-ын хорооны дарга Б.Пүрэвсүрэн гардуулж ахмадын хорооны үйл ажиллагаанд  зориулан 400.0 төгрөгийн тусламжийг өгч ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Ахмадын баярын АХА тэмцээнд 30 гаруй ахмад оролцон Д.Гантулга тэргүүлэн Ч.Төмөржаргал, Т.Баасандорж нар  удааллаа. Ахмадын хорооноос ахмадуудын дунд дуу, шүлгийн тэмцээнийг зохион байгуулж шүлгийн тэмцээнд 1-р байранд Жанжидмаа, 2-р байранд Л.Баяндэлгэр, 3-р байранд Т.Бадамсүрэн, дууны тэмцээнд Батбаяр түрүүлж С.Нина, Л.Дондог нар удаах байранд шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ