Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Хүүхдийн эрх ба сурагчийн эрх үүрэг" сургалт, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын сурталчилгаа зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 488

"Хүүхдийн эрх ба сурагчийн эрх үүрэг тэдгээрийн ялгаа"- сэдэвт сургалт, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн сурталчилгааны ажлыг ЕБС-ийн НТБОТ-ийн багш П.Энхбат, сургуулийн нийгмийн ажилтан Б.Гантулга,  ЗДТГ-ын ХЭЗМэргэжилтэн Д.Өнөржаргал нар хамтран зохион байгуулж сурагчдад хүүхдийн эрх, хамгаалалын талаар ойлголт, мэдээлэл өглөө. Мөн бүх сурагчдаар сурагчийн тангараг өргүүллээ. "Хүүхэд хамгааллын тухай хууль, "Хүүхдийн эрхийн тухай"- хуулиас нийт сурагчдад гарын авлага тарааж өгсөн ба сургалтанд нийт 6-12 ангийн 109 сурагч хамрагдлаа.Мөн Хүүхэд хамгаалалын тухай хуулийн хүрээнд ГБХЗХГазраас бэлтгэн гаргасан " Хүүхдийн эрх, хөдөлмөр эрхлэлт" "Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь" "Хүүхдийг зөв хүмүүжүүлэх" сэдэвт шторкуудыг цахим хуудсуудад байрлуулж сурталчиллаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ