Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 283

"Хүүхдийн эрх ба сурагчийн эрх үүрэг тэдгээрийн ялгаа"- сэдэвт сургалт, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар сурталчилгааны ажлыг сумын ЕБС-ийн Насан туршийн боловсрол олгох төвийн багш П.Энхбат, сургуулийн Нийгмийн ажилтан Б.Гантулга, ЗДТГ-ын ХЭЗМэргэжилтэн Д.Өнөржаргал хамтран  хамтран зохион байгуулж сурагчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгон сурагчийн тангараг өргүүллээ. "Хүүхэд хамгааллын тухай хууль, "Хүүхдийн эрхийн тухай"- хуулиас нийт сурагчдад гарын авлага тарааж өглөө. Сургалтанд нийт 6-12 ангийн 109 сурагч хамрагдлаа.Мөн Хүүхэд хамгаалалын тухай хуулийн хүрээнд ГБХЗХГазраас бэлтгэн гаргасан " Хүүхдийн эрх, хөдөлмөр эрхлэлт" "Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь" "Хүүхдийг зөв хүмүүжүүлэх" сэдэвт шторкуудыг цахим хуудсуудад байрлуулж сурталчиллаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ