Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫНХАН БАЯР НААДМАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 339
ХУШААТ СУМЫНХАН БАЯР НААДМАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Хушаат сум байгуулагдсаны 91, Хушаат сум дахин байгуулагдсаны 35 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа нар, хур тэгширсэн өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадмын үйл ажиллагааг нээн ИТХ-ын дарга Ч.Гантөгс, сумын Засаг дарга Н.Пүрэвбат нар үг хэлж төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид жагсаж наадамчидтай мэндчиллээ. Төрийн далбаа, сумын тугийг өргөх үйл ажиллагааг төр, захиргааны ахмад ажилтан Ш.Нацаг, аймгийн арслан Х.Чинбат, Улсын аварга фермер С.Сүхдаваа, дэлхийн мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин С.Шинэхүү нар өргөн мандуулж наадмын үйл ажиллагааг эхлүүллээ. Баяр наадмын үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж наадамчин олноо баясгалаа. Үндэсний бөхийн барилдаанд 64 бөх зодоглон сумын начин Б.Лхагвадорж түрүүлж сумын заан хүртэж сумын заан Г.Ган-очир үзүүрлэн "Ар Сэвд могой" ХХК-ийн бөх аймгийн арслан Х.Чинбат, "Голын өндөр" ХХК-ийн бөх аймгийн начин Б.Хүдэрбаатар нар шөвгөрлөө. Шигшээ бөхийн барилдаанд 32 бөх зодоглон Э.Энхбаяр түрүүлж сумын начин цол хүртэж залуу бөх Г.Зоригтбаатар үзүүрлэн залуу бөх У.Эрдэнэ-очир, Б.Гантулга нар шөвгөрлөө. Шигшээ бөхийн бай шагналыг Хушаат сумын унаган хүү Энхжаргалын Наранжаргал захиралтай "Нандин хурим"ХХК ивээн тэтгэлээ. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдан сумын заан Г.Магсар түрүүлж залуу бөх Э.Идэрмөрөн үзүүрлэн залуу бөх О.Мөрөн, О.Эрдэнэбаяр нар шөвгөрлөө. Баяр наадмын азарганы уралдааны түрүү магнайд Хушаат сумын уяач Б.Гантулгын сартай хүрэн / унаач хүүхэд Б.Мөнх-оргил/, аман хүзүүнд Хушаат сумын уяач Б.Энхтүвшингийн буурал /унаач хүүхэд Төмөрчөдөр/, гуравт Хушаат сумын уяач А.Насанбаатарын хүрэн халзан /унаач хүүхэд Даваахүү/, дөрөвт Хушаат сумын уяач А.Нэргүйгийн хээр / унаач хүүхэд Одбаяр/, айргийн тавд Хушаат сумын уяач Цогтсайханы халиун / унаач хүүхэд Эрдэнэбаатар/ орж хурдаллаа. Их насны морьдын уралдааны түрүү магнайд Хушаат сумын уяач Н.Шинэбаатарын хүрэн / унаач хүүхэд Давгадорж/, аман хүзүүнд Хушаат сумын уяач О.Бат-очирын соёмбо хул / унаач хүүхэд Бат-эрдэнэ/, гуравт Хушаат сумын уяач Ц.Содбаярын цоохор / унаач хүүхэд Содбаяр/, дөрөвт Хушаат сумын уяач Д.Ариунболдын саарал / унаач хүүхэд Дөлгөөн/, айргийн тавд Хушаат сумын уяач Б.Батцоожийн хүрэн халзан / унаач хүүхэд Б.Энхзориг/ хурдаллаа.  
Соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд Хушаат сумын уяач Х.Ганбатын гоё халзан /унаач хүүхэд Г.Мөнхцэцэг/, аман хүзүүнд Дархан-уул аймгийн Дархан сумын уяач Д.Баттөмөрийн цавьдар / унаач хүүхэд Мөнхравсул/ гуравт Хушаат сумын уяач О.Баярсайханы хээр / унаач хүүхэд Хүдэр-эрдэнэ/, дөрөвт Хушаат сумын уяач Г.Хатанзоригтбаатарын хамар цагаан хүрэн / унаач хүүхэд Нямжав/, айргийн тавд Хушаат сумын уяач Ц.Содбаярын хул / унаач хүүхэд Ц.Содбаяр/ соёолонгууд хурдаллаа. Хязаалан насны морьдын уралдааны түрүү магнайд Хушаат сумын уяач Гантулгын хээр / унаач хүүхэд Мөнх-оргил/, аман хүзүүнд Хушаат сумын уяач Ш.Баянжаргалын хээр / унаач хүүхэд Энхсүлд/, гуравт Хушаат сумын уяач Д.Ариунболдын хүрэн халзан / унаач хүүхэд Тэмүүлэн/, дөрөвт Хушаат сумын уяач Б.Мэндсайханы хул / унаач хүүхэд Содбаяр/, айргийн тавд Хушаат сумын уяач Б.Энхтүвшингийн хүрэн / унаач хүүхэд Төмөрчөдөр/ хязаалангууд хурдаллаа. Шүдлэн насны морьдын уралдааны түрүү магнайг Хушаат сумын уяач Б.Пүрэвдоржийн хээр / унаач хүүхэд Эрдэнэсүлд/, аман хүзүүнд Д.Ариунбилэгийн хүрэн халзан / унаач хүүхэд Дөлгөөн/, гуравт Ч.Гантөгсийн туулай хээр / унаач хүүхэд Б.Мөнх-оргил/, дөрөвт Б.Нямцоожийн хээр / унаач хүүхэд Б.Энхзориг/, айргийн тавд Б.Пүрэвсүрэнгийн хүрэн / унаач хүүхэд /Төмөрчөдөр/ шүдлэнгүүд хурдаллаа. Дааганы уралдааны түрүү магнайд Д.Ариунбаярын хүрэн / унаач А.Тэмүүлэн/, аман хүзүүнд Б.Батцоожийн хүрэн / унаач хүүхэд Б.Энхзориг/, гуравт Ж.Цэнгүүнбаатарын хамар цагаан / унаач хүүхэд Ж.Эрдэнэхүү/ , дөрөвт Ж.Чойсүрэнгийн хонгор, айргийн тавд Д.Ариунбилэгийн буурал халзан / унаач хүүхэд А.Дөлгөөн/ даага хурдаллаа. Дааганы баян ходоодоор Г.Энхцогтын хонгор даага тодорсон байна. Сурын харвааны тэмцээнд нийт 20 гаруй тамирчин оролцон Зүүнбүрэн сумын мэргэн О.Бямбадорж 1-р байр, Дархан уул аймгийн Орхон сумын залуу харваач Ш.Ариунболд 2-р байр, Зүүнбүрэн сумын мэргэн Г.Сүрэнжаргал 3-р байр эзэллээ. Шагайн харвааны тэмцээний багийн харваанд Ч.Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг тамирчид 1-р байр, М.Энгүүн ахлагчтай Хушаат сумын баг тамирчид 2-р байранд, цуваа харвааны тэмцээнд Мөнхцэцэгийн Энгүүн 1-р байр, Сүхээгийн Ууганбаяр 2-р байр, Пүрвээгийн Атархүү 3-р байр тус тус эзэллээ. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багуудаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Билэгт ахлагчтай баг түрүүлж Хушаат сумын Б.Гантулга ахлагчтай баг 2-р байр, П.Атархүү ахлагчтай баг 3-р байранд орлоо. Эмэгтэй багуудаас С.Марал-эрдэнэ ахлагчтай баг түрүүлж, З.Сувд ахлагчтай баг 2-р байр, Э.Энхзаяа ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэлжээ. 
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ