Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМАНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 398

ХУШААТ СУМАНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой, "Монгол цэргийн бахархалын өдөр"-т зориулан сумын ЗДТГ, "Хан Хушаат үндэсний бөхийн холбоо" хамтран үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд аймгийн заан Батбаатарын Хүдэрбаатар түрүүлэн аймгийн арслан Халтарын Чинбат үзүүрлэж сумын начин Ганбаатарын Энхбаатар, сумын начин Цогтсайханы Мөнх-отгон нар шөвгөрлөө. Шигшээ барилдаанд залуу бөх Ганзоригийн Магсар түрүүлж "Сумын заан" цол,  сумын начин Цогтсайханы Мөнх-отгон үзүүрлэн сумын начин Отгонбаатарын Мөнхсайхан, залуу бөх Алтансүхийн Амармөнх нар шөвгөрч А.Амармөнх "Сумын начин" цол хүртлээ. Түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн, сумын Засаг даргын захирамжаар сумын цол хүртсэн бөхчүүддээ  баяр хүргээд барилдаанд оролцсон нийт бөхчүүддээ Монгол бөхийн хийморь өөдөө байх болтугай хэмээн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ