Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ МАЛЧДАА ШАЛГАРУУЛЖ УРАМШУУЛЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 528

Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй бүс нутаг болгон зарласантай холбогдуулан өөрийн сүргийн бүтцэд сүүлийн 3 жилд эрс шинэчлэлт хийж, сум орон нутаг болон улс, аймгийн бодлогыг шийдвэрийг хүндэтгэн дэмжиж өөрийн мал сүргийн тоо толгой бус ашиг шимд онцгой анхааран, малчдаа манлайлан ажиллаж хөдөлмөрлөж байгааг үнэлэн Мөнхтолгой багийн малчин Баяртын Ариунболдын гэр бүл, Даагат багийн малчин Сайндэлгэрийн Нармандах нарын гэр бүлийг "Сумын аварга фермер"-ээр шалгаруулж шагналыг ИТХ-ын дарга Б.Энхтүвшин, Засаг дарга Н.Пүрэвбат нар гардуулан өглөө. Байгалийн өгөөжтэй арвин тансаг Хушаат нутагтаа мал сүргээ чанаржуулах үйлсэд манлайлан хөдөлмөрлөж эх орондоо ихийг бүтээн хөдөлмөрч түмний итгэлийг даан аймаг, улсын аваргуудын буухиаг залгамжлах болтугай хэмээн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ