Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ДААГАТ 1-Р БАГИЙН МАЛЧИН ДАШЛХАГВЫН АЛТАНГЭРЭЛИЙН ГЭР БҮЛ "АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 320
Д.Алтангэрэлийн гэр бүл 1985 оноос мал маллан өдийг хүртэл тасралтгүй 36 жил мал аж ахуй эрхлэн ажиллаж амьдарч байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 2019 онд нийт 747 толгойгоос, адуу 5 толгой, үхэр 59 толгой, хонь 432 толгой, ямаа 251 толгой, 2020 онд нийт 841 толгойгоос адуу 4 толгой, үхэр 58 толгой, хонь 457 толгой, ямаа 322 толгой, 2021 онд 833 толгойгоос адуу 5 толгой, үхэр 31 толгой, хонь 375 толгой, ямаа 422 толгой мал тус тус тоолуулснаас гадна том малын зүй бус хорогдол, төлийн хорогдол гаргаагүй байна. Түүний сүргийн бүтцийг авч үзвэл 2019 онд нийт 747 толгой малын 0.7 хувийг адуу, 7.9 хувийг үхэр, 57.8 хувийг хонь, 33.6 хувийг ямаа, 2020 онд нийт 841 толгой малын 0.5 хувийг адуу, 6.9 хувийг үхэр, 54,3 хувийг хонь, 38,3 хувийг ямаа, 2021 онд нийт 833 толгой малын 0.6 хувийг адуу, 3.7 хувийг үхэр, 45 хувийг хонь, 50.7 хувийг ямаа тус тус эзлэж байгаа юмаа.
Мал сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ талхагдлаас хамгаалан бэлчээрийг сэлгээгээр ашиглаж малдаа тарга хүч сайн авхуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл чанартай сүрэгтэй болсон малчин билээ.
Мал сүргээ тарга хүч, эрүүлжүүлэх арга хэмжээг сайн авснаар мах, ноосны гарц их бөгөөд тарга хүч сайн авхуулсанаар зах зээлд төвөггүй борлуулж, ашиг орлого ч өндөр байдаг байна. Жил бүр дунджаар 9500 кг мах, 1100 кг ноос, сүү, цагаан идээг зах зээлд нийлүүлж байна.Д.Алтангэрэл нь малчдын гэрээгээр эзэмшдэг хадлангийн 20 га талбайгаас жил бүр 20-30 тн байгалийн хадлан бэлтгэдэг ба 1 тн тэжээл, 4 тн хужир шүү бэлтгэн нөөцөлснөөр өвөл, хаврыг том мал болон төл малын хорогдолгүйгээр даван гардаг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Д.Алтангэрэл нь жил бүр сумын төвийн ажилгүй иргэдээс 4-5 хүнийг түр ажлын байраар ханган цалинжуулж ажиллуулдаг. Сумын Яргуй цэцэрлэгт 2 хонь, сүү цагаан идээ, ЕБСургуульд 1 хонь, 1 ямаа, аарц, сүү цагаан идээ зэргээр дархлаа дэмжих, корона вирусын цар тахлын үед сумын онцгой комисст аарц, сүү цагаан идээ зэргээр дархлаа дэмжих тус тус хандивласан.
Сэлэнгэ аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй бүс нутаг болгон зарласантай холбогдуулан өөрийн сүргийн бүтцэд сүүлийн 3 жилд эрс шинэчлэлт хийж, богоо цөөлөн үхэр сүргийг үржүүлэн сум орон нутаг болон улс, аймгийн бодлогыг шийдвэрийг хүндэтгэн дэмжиж өөрийн мал сүргийн тоо толгой бус ашиг шимд онцгой анхааран, малчдаа манлайлан ажиллаж хөдөлмөрлөж байгааг нь үнэлэн “Аймгийн аварга фермер”-ээр шалгаруулж аймгийн Засаг дарга Лхагвадорж, ХХААГ-ны дарга Б.мөнхтөр нар шагналыг гардууллаа.. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн "Аймгийн аварга малчин" болсон Д.Алтангэрэлийн гэр бүлд улам их амжилт хүсэн ерөөж малын буян заяа үржин дэлгэрэх болтугай хэмээх ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ