Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ДААГАТ 1-Р БАГИЙН МАЛЧИН ЛҮНДЭНГИЙН ГАНБАТ "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-ААР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 175

Даагат багийн малчин Лүндэнгийн Ганбатын гэр бүл мал аж ахуйн салбарт 27 жил ажиллан сүүлийн 3 жилд 588-735 толгой мал маллан хээлтэгч малын хувийн жинг бодод 41 хувь, богд 57 хувьд хүргэн 100 хээс 90-100 төл бойжуулан 1 ямаанаас 280 гр ноолуур, 1 хониноос 1100 гр ноос, 510 гр сүү авч ашиглан бүтээгдэхүүний борлуулалтаас 45.0-75.0 сая төгрөгийн орлого олж, үржлийн зориулалтаар 50 мал борлуулж  2021 оны эцэст 368 мал тоолуулж ямааны эзлэх хувийг 17.1 хувьд барин ажиллаж байна. 1 өрхийг ажлын байраар ханган цалинжуулж, 1 өрхөд 10 эм хонь өгч малжуулаад байна. "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан Лүндэнгийн Ганбатын гэр бүлийн шагналыг аймгийн Засаг дарга Лхагвадорж, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар гардуулан өглөө. Л.Ганбатын гэр бүлд  улам их амжилт хүсэн ерөөж малын буян хишиг дэлгэрч арвин ашиг шимээр бялхаж явах болтугай хэмээн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ