Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН "ХАЙРХАН ОРГИЛ УУЛ" ХХК "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 237
"Хайрхан Оргмл Уул" ХХК нь тариалангийн эргэлтийн 1017 га талбай эзэмшин жилд 450-600 га талбайд улаанбуудай тариалж, 480,0-860,0 тн улаанбуудайн ургац хураан авдаг. Нийт 8 ажилтантай.
Газар тариалангийн технологийн ажлыг тохиромжтой хугацаанд нь бүрэн өөрийн техникийн хүчээр хийж чаддаг, VTO /1604 м.х./ трактор 1 ш МТЗ-80 трактор 2 ш, ВЕКТОР-410 комбайн 1 ш, НИВА-ЭФФЕКТ комбайн 1ш, Лидер-6 сийрүүлэгч 1 ш, БД-7 сэндэчлүүр, 21м өргөнтэй борной, булгар-300 хор цацагч, ПН-6-35 анжис, үр цэвэрлэгч 1ш ПСМ-10, ачигч 2ш , 1 га-гийн блокон хашаатай үтрэм, 1100 тн-ын 2 үрийн агуулах, ЗИЛ-130 3 ш, Фусо 1ш ачааны автомашин зэрэг техниктэй.
2019-2021 онд YTO-1604 1ш, ПСМ-10 1 ш цэвэрлэгч, үр хордуулагч машин 1ш, үрийн агуулах 1000тн багтаамжтай, 4800м.кв талбайг цементэлсэн талбай зэрэг техникийн шинэчлэлийг амжилттай хийж хөрс хамгаалах, талбай хаших, үтрэм агуулахыг шинэчлэх бүтээн байгуулах, техник шинэчлэх ажилд нийтдээ 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Хайрхан оргил уул” ХХК нь орон нутгаасаа бүх ажилчдаа авч жилийн турш НДШ, ЭМД-д хамруулан орон нутагтаа газрын төлбөр, татварт 3 жилийн байдлаар 12.9 сая, НДШ-д 10.7 сая төгрөгийг төлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, сумын иргэдэд үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр тэжээлийн будаа нийлүүлэх, төр төсвийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийж туслах ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэн ажилладаг компани юм.
Хөрс хамгаалах чиглэлээр 2019-2021 онуудад жилд 20 тн гуматын бордоо, Эдагум ТЭДСангаас авч үртэй хамт болон таримлын ургалтын хугацаанд 3-оос доошгүй удаа бордож хэрэглэснээр улаанбуудайн ургац тогтворжиж сүүлийн 3 жилд 1 га-гаас 14.9-24.5 цн улаанбуудай хураан авч байна.
2019 онд 1500 л гумат болон Эдагум бордоо авч үртэй хамт болон ургалтын хугацаанд 3-аас доошгүй удаа нэмэлтээр цацаж хэрэглэсэн. 2018 оноос цулгуй уриншийн эзлэх хувийг багасгаж, жилд 300-350 га –д цомхотгосон технологиор чанартай уринш бэлтгэж байна.
2020 онд улаанбуудайн Тобольская сортын элит үр 26 тн ХААДСангаас авч үржүүлэн үрийн шинэчлэлийг амжилттай хийж байна. 2020 онд 40 га талбайд ногоон бордуурт уринш 2021 онд 40 га талбайн ногоон бордуурт уриншинд вандуй тариалалт хийж хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байна.
Уриншаа чанар сайтай боловсруулж, нутагшсан “Тобольская” сортын үр үржүүлж, өндөр ургац авдаг, өөрийн гэсэн технологийн арга барилтай болсон манай сумын тэргүүний ААН юм.Хайрхан Оргил Уул ХХК нь га-гаас 14.8-23.5 цн ургац буюу сүүлийн 3 жилд нийтдээ 2066 тн улаан буудай хураан авчээ.
“Хайрхан оргил уул” ХХК-ийг сүүлийн 3 жилд улаанбуудайн арвин их ургац авч 1 га-аас 14,8-23,5 цн буюу жилдээ 350,0-866,0 тн улаанбуудай хураан авсан амжилтыг үнэлж “2021 оны Аймгийн аварга тариаланч хамт олон” цолоор шагнууллаа. "Аймгийн аварга тариаланч хамт олон"-оор шалгарсан "Хайрхан Оргил Уул" ХХК-ийн хамт олондоо улам их ажлын амжилт хүсэн ерөөж алтан шаргал тариа шигээ аз одтой гялалзаж явцгаахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ