Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ТАРИАЛАНЧ НАЦАГИЙН ГАНБААТАР "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ШАЛГАРЛАА..

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 344
Нацагийн Ганбаатар нь 1993-1996 онуудад “Энх Хушаат” ХХК-ны трактор комбайнч, 1997-2021 онд “Ногоон хуст” ХХК ажиллаж байсан бөгөөд сүүлийн 10 жилд  “ Голын өндөр” ХХК-д трактор комбайнчнаар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд  газар тариаланд тасралтгүй 28 жил ажиллаж байна. Н.Ганбаатар нь газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор комбайн, үрлэгч,ангилан хадагч  хор цацагчийг чадварлаг эзэмшиж, сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр  үрэлгээ, бордоо, уринш, хор цацалт, шууд хураалтыг  375-1030 га-д технологийн дагуу чанартай гүйцэтгэж 2019 онд 8052, 2020 онд 7001, 2021 онд 2500 цн ургац хураан авч ажилласнаар  компаний 1 га-аас авах ургацын хэмжээ жил бүр тогтвортой нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээ, ургац, ашиг, орлого нь дээшилж, техник технологийн шинэчлэл хийж материаллаг бааз бэхжиж  үйл ажиллагаа нь тогтворжсоноор 2019 онд Голын өндөр ХХК нь “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарахад Н.Ганбаатар оруулсан хувь нэмэр их юм.Тэрээр 2014 оноос дунд хүчин чадлын Т- 150 трактор, МТЗ-80, Вектор-410 комбайн эзэмшин компанийхаа тэргүүний ажилтан болж хамт олондоо үлгэр дууриал болон ажиллаж байна. Н.Ганбаатар олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж 2016 онд Хүнс Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2018 онд Засаг даргын Жуух бичиг, 2019 онд "Хамгийн их ургац хураан авсан механикжуулагч"-аар тус тус шагнагдаж байсан. "Аймгийн аварга тариаланч" цол хүртсэн Н. Ганбаатартаа улам их амжилтыг хүсэн ерөөж тарьж ургуулдаг тариа будаа нь үржин дэлгэрч өсөн нэмэгдэж байхын өлзийтэй ерөөллийг өргөн дэвшүүлье
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ