Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН ТАРИАЛАНЧ ГАНБОЛДЫН ЧИНБАТ "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 346
ХУШААТ СУМЫН ТАРИАЛАНЧ ГАНБОЛДЫН ЧИНБАТ "АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР ШАЛГАРЛАА. 3 удаагийн "Улсын аварга тариаланч хамт олон"  "Өгөөж Мандал Уул" ХХК-ийн тариаланч  Г.Чинбат нь газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай трактор комбайн, үрлэгч,ангилан хадагч  хор цацагчийг чадварлаг эзэмшиж, технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ирснээр компанийн 1 га-аас авах ургацын хэмжээ жил бүр тогтвортой нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээ, ургац, ашиг, орлого нь дээшилж, техник технологийн шинэчлэл хийж материаллаг бааз бэхжиж  үйл ажиллагаа нь тогтворжин 2011, 2016, 2019 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарахад Г.Чинбатын оруулсан хувь нэмэр их юм.Тэрээр 2014 оноос дунд хүчин чадлын Т- 150 трактор, Macdon 105 ангилан хадагч эзэмшин компанийхаа тэргүүний ажилтан болж хамт олондоо үлгэр дууриал болон ажиллаж байна.
Г.Чинбат жил бүр техникийн хүчин чадлыг бүрэн ашиглаж хамт олноо манлайлан ажилласаар 2015 онд МЗХ-ны Тэргүүний тариаланч залуу алтан медаль, 2016 онд Сумын аварга трактор комбайнч, 2019 онд МҮОНТ-ийн нэрэмжит Алтан түрүү шагналын эзэн, 2020 сумын аварга тариаланч зэрэг шагналуудаар шагнагдан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж ирсэн. Олон жилийн  хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж "Аймгийн аварга тариаланч" цол хүртсэн Ганболдын Чинбат тарьж ургуулдаг алтан тариа шигээ өсөн дэвжиж үржин дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ