Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН НОГООЧИН ТОСТЫН МЭНДСАЙХАН "АЙМГИЙН АВАРГА НОГООЧИН" -ООР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 355

ХУШААТ СУМЫН НОГООЧИН ТОСТЫН МЭНДСАЙХАН "АЙМГИЙН АВАРГА НОГООЧИН" -ООР ШАЛГАРЛАА.            Хушаат сумын иргэн Тостын Мэндсайхан нь 1982 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. 1989-1997 онд сумын 10 жилийн дунд сургууль, 1997-2000 онд хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-ийн  ХАА-н трактор комбайнчаар суралцаж төгсөөд ажлын гараагаа эхэлсэн. 2006 оноос өөрийн хэрэгцээнд төмс хүнсний ногоо тариалж эхлээд 15 жил тасралтгүй төмс хүнсний ногоо тариалж сумын хэрэгцээг хангахаас гадна зах зээлд борлуулж байна. Т.Мэндсайхан нь ногооныхоо талбайг өөрсдийн хүч хөрөнгөөр хашиж малаас хамгаалан,  ногооны талбайд жил бүр бордоо бууц цацаж, 1.7-2.5 г талбайд хүнсний ногоо тариалан 17-36 тн ургац хураан авч  зах зээлд борлуулахдаа өөрийн гэсэн худалдан авагчтай, бүтээгдэхүүнээ олонд таниулсан, цаг уурын ямар ч нөхцөлд тогтвортой арвин их ургац хурааж авдаг, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлж буй шинэ техник, технологи, хор бордоо, тэргүүний арга туршлага, үр сортын талаар мэдээлэл авч бусад ногоочиддоо сурталчилдаг, өөрийн туршлагаа бусдад хуваалцдаг, ногоочдын дунд зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтуудад идэвхитэй оролцдог манай сумын тэргүүний ногоочин юм. Т.Мэндсайхан нь шар лууван, шар манжин, төмс голчлон тариалахаас гадна олон төрлийн эко ногоо тариалж байна. Т.Мэндсайхан нь  2015 онд сумын аварга ногоочин, 2019 онд Аймгийн Засаг даргын "Жуух бичиг" авч хөдөлмөрөө үнэлүүлж байсан юм. Олон жил хөлс хүчээ дайчлан ажиллаж "Аймгийн аварга ногоочин" цол хүртсэн Т. Мэндсайханд улам их амжилт хүсэн ерөөж тарьсан ногоо нь үржил шимтэй байж өсөн дэвжиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ