Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУШААТ СУМЫН МАЛЧИН СҮХЭЭГИЙН СҮХДАВААГИЙН ГЭР БҮЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 538

ХУШААТ СУМЫН МАЛЧИН СҮХЭЭГИЙН СҮХДАВААГИЙН ГЭР БҮЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕРИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА. Улсын аварга фермер Сүхээгийн Сүхдаваа нь мал сүргийн чанараа сайжруулахад анхаарч  2012 оноос эхлэн зохиомол хээлтүүлэг  хийлгэн  2017 онд 21 үнээнд  герефорд үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр  зохиомол хээлтүүлэг  хийлгэж 18 үнээ хээл авч үхэр сүргээ сайжруулсан байна. Бага наснаасаа мал маллаж арвин их туршлага хуримтлуулан сумын малчдаа манлайлан ажилласнаар 2010 онд сумын ”Сайн малчин“ 2016 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан юм. “Шилмэл мал-2013”-т   өсвөр хээлтэгчээр оролцон “Алтан” медаль авсан амжилт үзүүлж Шаамар, Баянгол сум, Сүхбаатар аймаг, Увс аймгийн Улаангом  хот, Төв аймгийн Эрдэнэсант сумдад нийт 10 хээлтүүлэгч, хээлтэгчийг нийлүүлээд байна. Ойн санг гэрээгээр эзэмших “Тогос хайрхан” нөхөрлөлийг 2006 онд байгуулан  УБ хотын Соёолж ХХК-тай хамтран  ойн нөхөн сэргээлтийг 20 га-д хийж сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 150 –иад мод суулгасан байна. Тарвагатайн эхэнд ширгэж ундрагагүй болсон булгийг хашиж хамгаалан тохижуулсны үр дүнд жилийн дөрвөн улиралд орчин тойрны малчдын мал усаар гачигдахгүй болсон байгальд ээлтэй малчин юм.  Мөн залуу малчдыг туслах малчнаар аван цалинжуулж малжуулан сайхан амьдрахад нь туслан ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар  100 хээлтэгчээс  80  хувь төл бойжуулж  малын зүй бусын хорогдол гаргахгүй онд бүрэн оруулж  амьдын жингээр оны эхний үхрээс 280 кг мах,  саалийн  1 үнээнээс жилд  500 л сүү үйлдвэрлэж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ