Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат сумын ЕБС олон улсын "Эко сургууль" хөтөлбөрийн "Ногоон туг"ийг гардан авлаа.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 490

Хушаат сумын Ерөнхий боловсролын сургууль нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Ногоон хөгжлийн бодлого" болон "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2016-2030", "Тогтвортой хөгжлийн бодлогын боловсрол үндэсний хөтөлбөр",  мөн аймгийн "Ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг"-ийн хэрэгжилтийг хангах гол арга зам болсон сургууль, орон нутгийн түншлэлд суурилсан Олон улсын Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  бодит хувь нэмэр оруулж тус хөтөлбөрийн ахисан шатны шаардлагыг ханган  "Ногоон туг" гардан авчээ. Энэ амжилтыг гаргахын тулд олон жил сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөсөн сургуулийн нийт хамт олон, үе үеийн сум, сургуулийн удирдлагуудад баяр хүргэе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ