Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат суманд "Гийнгоо" киноны нээлт зохион байгуулагдав.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 818
Монголын Хүүхдийн Кино Академийн бүтээсэн "Гийнгоо" киноны нээлт тус суманд зохион байгуулагдаж киноны уран бүтээлчид оролцлоо.  Киноны зохиолч найруулагч Сэнгэбямбын Буяндэлгэр, найруулагч продюсер Эрдэнэбатын Хишигбаяр , зураглаач  Эрдэнэ баярын Пүрэвдорж , Дууны оператор  Мөнхбатын Халиун  нар ажиллан Хушаат сумын Артойлбо гэдэг газар киноны үйл явдал өрнөжээ. Тус кинонд гол дүрийн жүжигчдээс гадна сумын малчин өндөр настан Б.Дэмбэрэл, Л.Хишигт, дунд сургуулийн сурагчид Цэрэнхүүгийн Тэмүжин, Атартулгын Тамир, Галбадрахын Ганхүү, Нямрагчаагийн Номин-эрдэнэ, Хүрлээгийн  Мөнхдалай, Сэргэлэнгийн Тэмүүлэн, Нэргүйн Одбаяр, Цэрэнхүүгийн Цэлмэг нар гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Нээлтийн үеэр кинонд дүр бүтээсэн Ц.Тэмүжин, А.Тамир, Г.Ганхүү, Н.Номин-эрдэнэ, Х.Мөнхдалай, С.Тэмүүлэн, Ц.Цэлмэг, Н.Одбаяр нарын 8 хүүхдийг  Монголын Хүүхдийн Ордны "Авъяас" алтан медалиар шагнаж урамшуулжээ.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ