Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Байгалиа хамгаалья" гар зургийн уралдаан зохион байгуулагдав.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 865

"Таны дуу хоолой байгалиа хамгаалж чадна" аяны хүрээнд сумын ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан "Байгалиа хамгаалья" сэдэвт гар зургийн уралдаанд нийт 15 сурагч оролцож 4-а ангийн сурагч Х.Чингүүн тэргүүлж 4-а ангийн сурагч Ц.Номин дэд байр, Н.Сувд-эрдэнэ 3-р байр, 3-а ангийн сурагч Г. Марал тусгай байрыг эзэллээ. Х.Чингүүний гар зурагт Хүн төрөлхтөн бүгдээрээ хамтарч байгалиа хамгаалж чадвал байгаль эх амгалан тайван мөнхөд цэцэглэж байхыг харуулсан бол Ц.Номингийн зурагт байгалиа хамгаалсан үед, хамгаалаагүй үед гэсэн 2 зураглалыг харьцуулан харуулж хүмүүст ухаарал өгөхийг зорьжээ. Н.Сувд-эрдэнэ, Г.Марал нарын зурагт хүн бүр байгалиа хамгаалж хогоо түүж, мод цэцэгсээ усалж байвал эх дэлхий маань цэвэрхэн байж хүн бүр сайхан орчинд амьдрах боломжтой гэдгийг харуулжээ. Тус уралдааныг сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт Хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, сумын ЗДТГ, сумын Цагдаагийн хэсэг хамтран зохион байгуулж сумын ИТХ-ын төлөөлөгч, "Ар сэвд Могой" ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Амаржаргал ивээн тэтгэлээ.Байгалиа хамгаалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг зургаараа илэрхийлж иргэдийг уриалж байгаа сурагчиддаа баярлалаа. Үйлс бүхэн нь үргэлж бүтэмжтэй байх болтугай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ