Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2020.01.01-нээс эхлэн хэрэгжиж байна.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1042

 

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

4 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго

4.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршино.

 

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ХЭЛБЭР

33 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах

33.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа иргэдийг дараах хэлбэрээр татан оролцуулна:

      33.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах;

      33.1.2.гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах;

      33.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн санал, санаачилгыг дэмжих;

       33.1.4.төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох;

       33.1.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах;

       33.1.6.иргэдээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах;

       33.1.7.нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгүүлэх.

34 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд   идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

34.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг урамшуулна.

34.2.Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.

34.3.Энэ хуулийн 34.1, 34.2-т заасны дагуу урамшуулах хэлбэр, журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

34.4.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнийг урамшуулах, төрийн болон Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг харгалзан Зохицуулах болон Салбар, Дэд зөвлөлийн дарга гаргана.

35 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

35.1.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.

35.2.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг төлбөртэй авах ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийг баримтална.

35.3.Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй.

36 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн санал, санаачилгыг дэмжих

36.1.Энэ хуулийн 14.1-д заасан хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллага нь иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх шинэ арга барил, ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн талаар санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллана.

39 дүгээр зүйл.Иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах

39.1.Иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй бөгөөд хохирлыг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

39.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцсонтой нь холбогдуулан хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан нь тогтоогдсон бол хохирлыг энэ хуулийн 46.1-д заасан хөрөнгөөс санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

39.3.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон ар гэрт нь дараах тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү болон зардлыг олгоно:

39.3.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;

39.3.2.тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр болон авч байсан цалингийн зөрүү;

39.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;

39.3.4.хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ