Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийгмийн даатгалын тухай хуульд орсон 2020.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүд.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1342
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. ”МАЛЧИН” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг  хэлнэ. “Хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг хэлнэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол улсын иргэн хамаарах ба шимтгэлээ нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 /420000х10%/ төгрөгөөр тооцож төлнө.
Тэтгэврийг дараалсан 7 жилийн   дундаж цалингаас тогтооно.
Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.
Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно.
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас  хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Хуулийн үйлчлэлд 2020 оны 01 сарын 01 ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа 1 жил 6 сар нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд малчнаар, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.
Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ.
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:
Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг  ажил олгогчоос:
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас:
-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
 
Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгоно.
2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. / Өмнө нь 70 хувиар тооцдог байсан /.
Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна.
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно./ Өмнө нь 2 удаа л олгодог байсан /.
Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг
Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56700 төгрөг боллоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр,тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ.
ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 сарын 01нээс эхлэн 420000 төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14858 төгрөг /420000 төгрөг*75% 21.2 өдөр /нийт тэтгэмж /76 өдөрт олгох/-ийн доод хэмжээ 1129245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.
Дараа сарын  шимтгэлээ төлснөөр сайн дурын даатгалын гэрээ сунгагдана.
Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг 1 удаа сунгасанд тооцно.
ЭМД-ын шимтгэл төлөлтийн талаар:
ЭМД-ын хуульд зааснаар сард төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ нь түүний сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4% үүнээс ажил олгогч 2%, ажилтан 2% байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их дээд сургууль ,коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000  мянган төгрөгөөс 1 хувиар буюу сарын 4200 төгрөг, жилийн 50400 төгрөгөөр төлүүлэх. 2016 оны 07 сарын 01ний өдөр Монгол улсын иргэн бүр ЭМД-д заавал хамрагдахаар хуульчлан заасан тул 2016-2018 оноо төлөөгүй бол нөхөн төлнө. 2016 онд-46080, 2017 онд-57600, 2018 онд-28800, 2019 онд-38400, 2020 онд-50400=221280 ЭМД-ын мөнгийг Хушаат сумын Төрийн банкны 151300019593 тоот дансанд төлнө.
МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ХУУЛИНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН ТА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ ҮҮ:
Иргэний үнэмлэхний хуулбар 
Хөдөлмөрийн дэвтэр / шаардлагатай тохиолдолд ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал,  
Архивын лавлагаа
Баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр
Хугацаат цэргийн алба хаасан тухай үнэмлэх, лавлагаа
АЖТДШН тооцуулсан баталгаажилт
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоолуулах үеийн оршин сууж байсан БЗД-ын тодорхойлолт
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл “А” данс, архивын лавлагаа
1995 оноос хойш “А” данс үрэгдсэн тохиолдолд “ Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийн тогтоол
Тэтгэврийн даатгалын санд бүрэн төлсөн орлогын мэдүүлэг / баримт /. 
 
 ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ХУУЛИНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН ТА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ ҮҮ:
Иргэний үнэмлэхний хуулбар,  хөдөлмөрийн дэвтэр / шаардлагатай тохиолдолд ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал,  
архивын лавлагаа, баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, Хугацаат цэргийн алба хаасан тухай үнэмлэх, лавлагаа
АЖТДШН тооцуулсан баталгаажилт, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоолуулах үеийн оршин сууж байсан БЗД-ын тодорхойлолт, хувь хүний орлогын албан татвар төлөгч байсныг нотлох баримт, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд үндэслэн гаргасан татвар төлсөн татварын байгууллагын тодорхойлолт,архивын лавлагаа, Тэтгэврийн даатгалын санд бүрэн төлсөн орлогын мэдүүлэг / баримт /
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ