Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд сумын Ахмадын хороо идэвхи санаачлагатай оролцож байна.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 449
Хушаат сумын Д.Оюун даргатай Ахмадын хорооны хамт олон дэлхий дахинд цар тахал гэж нэрлэгдээд байгаа Шинэкорона вирусийн эсрэг "Хамтдаа сэргийлье" аяныг сумандаа зохион байгуулж сумын ЗДТГ –т 2 удаа, Эрүүл Мэндийн Төвд 3 удаа, Төрийн банкинд 2 удаа, Орхон голын гүүрэн дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 2 удаа, ХААН банкинд 1 удаа нийтдээ 10 удаа төрийн албан хаагчид болон үйлчилгээний байгууллагын ажиллагсадыг маскаар ханган , халуун аарц, цай, цагаан идээ зэрэг дархлаа дэмжих хүнсээр үйлчилж ЗДТГ,ЭМТ зэрэг байгууллагад энэ чиглэлийн ажилд зарцуулах зорилготойгоор шатахууны зардлын мөнгийг нэмэр болгож өгч ажиллалаа. Ахмадын хорооны ахмадууддаа аливааг түүчээлэгч, энэрэнгүй үйлсэд нь амжилт хүсье.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ