Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын 282 өрхөд "Миний гэр аюулгүй орчин","Гэр бүлийн хүчирхийлэлд хуулиар авах арга хэмжээ","Корона вирусээс урьдчилан сэргийлье" зэрэг 6 төрлийн сурталчилгааны ажил зохион байгуулав.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 486
Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх зөвлөл, ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн Зөвлөл хамтран «Хүүхэд– Эрхэм хэрэглэгч»  аянд нэгдэн  «Миний гэр аюулгүй орчин», «Хариуцлагатай аав ээжийн энгийн дүрэм», «Гэр бүлийн хүчирхийлэлд хуулиар авах арга хэмжээ» «Хүүхдийн аюулгүй орчин-эцэг эхийн гэрийн даалгавар»,  «Корона вирусээс урьдчилан сэргийлж хайртай хүмүүсээ хамгаалцгаая» «Коронавирусийн халдварын сэргийлэлт» зэрэг 6 гарын авлагыг Мөнхтолгой 2-р багийн Орхон, Дуулга хороололууд, Даагат 1-р багийн Төв, Ишгэнт хороололууд, Артойлбо зэрэг газруудын  282 өрхөд  тарааж сурталчилгааны ажил зохион байгууллаа.. Гарын авлагыг тарааж сурталчлахад Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч Д.Оюун, Д.Наранчимэг, Э.Энхтүвшин, Б.Мөнгөнцэцэг, Д.Уламбаяр, Д.Энхцэцэг, Чаминцэцэг,  ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Алтанцэцэг, цагдаа К.Алтанбүргэд, байгаль хамгаалагч Б.Лхагвадорж нар  ажиллалаа.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ