Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ҮР ТАРИАНЫ 4-Р БРИГАДЫН ДАРГА БАЯНБАРААТЫН БУЛДУУЧ ЗАЛУУЧУУДЫГ ХАА-Д УРИАЛАН ДУУДДАГ ХҮНИЙ НЭГ БАЙЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 451
1944  онд Баян-өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тэр үеийн залуучуудыг ХАА-д уриалан дуудаж ятгадаг байсан хүний нэг тул нутгаасаа илгээлт аван Сэлэнгэ аймгийн Шаамарын сургуульд сурч тракторч комбайнчны мэргэжил эзэмшсэн. 1967 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Энхтал тасагт ирсэн. Анх төгсөж ирээд Мөнхтолгойн Хорлоо даргатай бригадад тракторч комбайнчнаар 1977 он хүртэл 1977-1985 онуудад 5-р бригадын даргаар, 1985-1990 онуудад 4-р бргадын дарга, 1990-1995 он хүртэл Н.Нямцэрэн даргатай  “Энхтал” ХХК-ийн компанийн бригадын дарга, 1995-1997 онд Ганболд даргатай “Дуут хад” ХХК-ийн бригадын дарга хийж байсан.
  
 
 Эхнэр Д.Түвшинжаргалтай ханилан 4 хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлсэн. Эхнэр Д.Түвшинжаргал сумын хүн эмнэлэгт  насаараа асрагчаар ажилласан. Охин Хүдэрчулуун, Наранцэцэг нар газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллан хүнсний ногоо тариалдаг ба хүү Нэргүй, охин Сарантунгалаг нар сумандаа хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна.
 
 
Б.Булдууч гуай 2007 онд  “Намайг бригадын дарга байхад тоо бүртгэгчээр Л.Буяндэлгэр, тогооч Хэнзээ, үйлчлэгч Нина, Наранцэцэг, тээвэрчин Л.Чулуунбат-очир, тракторч комбайнчнаар Л.Дондог, Б.Цэдэндорж, С.Наадам, Р.Ганчимэд,Б.Хумааш, Ш.Болдоо нар ажиллаж байлаа. Нийт эргэлтийн талбай маань 3600 га, нийтдээ 5 трактор, ХАА-н машин 10 гаруй, дугуйт трактор нэгтэйгээр ажиллаж байв. Аймаг сумаас зарласан болзлыг хангаж тэргүүн байр эзэлж байсан бөгөөд Ардын хувьсгалын 60 жил, Атар газар эзэмшсэний 40 жилийн ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль,6,8-р таван жилийн гавшгайч, Атар эзэмшигч, Атарчдын алдар медалиудаар шагнагдан 1977 онд САА-н аварга болж байлаа” хэмээн дурсан ярьсан байдаг билээ.
 
Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ