Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НАМСРАЙН БЯМБАА, ЦЭМБЭЛИЙН МЯГМАР НАРЫН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, АЧ НАР ГАЗАР ТАРИАЛАНД ОЛОН ЖИЛ УДАМ ЗАЛГАН АЖИЛЛАЖ БАЙГАА БИЛЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1307
Намсрайн Бямбаа 1921 онд Хөвсгөл аймгийн Цагаан-уул суманд төрсөн.Бага насаа аав ээжийн хамт өнгөрөөсөн. 1960-1970 онд Цагаантолгойн САА-д тракторч, комбайнч, Энхтал тасгийн үр тарианы бригадын даргаар ажилласан. 
 
1970-1986 онд үтрэмийн операторчин, цахилгаан түгээх станцад  моторчин хийж байсан. 1986 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Алтан гадас одон, Атар газар эзэмшсэний 50,60,70 жилийн ойн медаль зэрэг шагналуудыг хүртэн хөдөлмөрөө үнэлүүлж байжээ. Хүү Б.Хумааш, Б.Хүрэлбаатар  нар тус суманд  газар тариалангийн салбарт олон жил ажилласан. Бямбаа, Мягмар нарын үр, ач нар одоо ч газар тариалангийн салбарт ажиллаж байна. 
 
         
 
Ц.Мягмартай 1972 онд гэр бүл болж 1 охинтой болж өсгөж хүмүүжүүлсэн. Охин Б.Лхагважав сумын ЗДТГ-т үйлчлэгчээр олон жил ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарсан. 
Цэмбэлийн Мягмар нь 1931 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Ханх сумын бага сургуулийг төгссөн. 1967 онд  Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Энхтал тасагт шилжин ирсэн. 968 онд бригадын тогооч, 1971-1974 онд  колонкийн түгээгч, 1975-1983 онд үтрэмийн эрхлэгч, 1983-1986 онд  колонкийн түгээгч, 1986-1988 онд үтрэмийн эрхлэгч, 1988-1992 онд 2,3-р бригад, Арсүүжийн бригадад тогооч, 1992 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Алдарт эхийн 1,2-р одон, Ударник, 1975 онд Улсын аварга үтрэмийн эрхлэгч, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медалиар шагнагдсан. Атар газар эзэмшсэний 50,60,70 жилийн ойн медалиар шагнагдсан. Ц.Мягмар 1967 оноос анх Бямбажав даргатай бригадад ажиллаж эхлэн газар тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 34 жил ажиллажээ. Ц.Мягмар “ Намайг ажиллаж байхад оросууд ирж ажилладаг байлаа. Бригад дээр оросуудад нэг өөр, бидэнд өөр хоол өгнө. Тогооч Долгор 50-60 хүний хоол хийнэ.САА-гаас хүнсний зүйлээр хангалттай хангадаг байлаа.Үтрэм дээр Анагаахын 40-60 хүүхэд ажилладаг байв. Цэрмаа, Долгоржав  гэж багш нарт ирдэг байсан. Энхталын үтрэм дээр 70 гаруй тонн будаа бууж байлаа. Манай үтрэм 1983, 1984 онуудад  “Улсын аварга үтрэм”-ээр шалгарч байлаа” хэмээн дурссан байна.
 
        Дурсамжийг бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн  Д.Өнөржаргал
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ