Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ж.БААТАР: МИНИЙ АХ АТАРТ 40 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАХДАА МЕХАНИК, БРИГАДЫН ДАРГА БАГИЙН ЗАСАГ ДАРГА ЗЭРЭГ АЖЛЫГ ХИЙЖ ЭНХТАЛ, МӨНХТОЛГОЙ, ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨР ХӨНДЛӨН ГУЛД АЛТАН ШАРГАЛ ТАРИАН ТАЛБАЙ АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ ТАРИАЛАНЧ МАЛЧДЫНХАА ДУНД ШУУГИУЛЖ ЯВЛАА ДАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1228

Ж.БААТАР: МИНИЙ АХ АТАРТ 40 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАХДАА МЕХАНИК, БРИГАДЫН ДАРГА БАГИЙН ЗАСАГ ДАРГА ЗЭРЭГ АЖЛЫГ ХИЙЖ ЭНХТАЛ, МӨНХТОЛГОЙ, ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨР ХӨНДЛӨН ГУЛД АЛТАН ШАРГАЛ ТАРИАН ТАЛБАЙ АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ ТАРИАЛАНЧ МАЛЧДЫНХАА ДУНД ШУУГИУЛЖ ЯВЛАА ДАА.

         Ж.Бямбажав нь  Увс аймгмйн Хяргас суманд төрсөн. Бүрэн бус дунд сургууль төгсөөл 1964-1969 онд ЗХУ-ын Алтай хотод ХАА-н мэргэжил эзэмшсэн. 1969 онд Цагаантолгтойн САА-н Энхтал тасагт тракторч комбайнч,1971-1974 онд бригадын тоо бүртгэгч, 1974 оноос үр тарианы 6-р бригадын дарга, 1987 оноос  Энхтал САА байгуулагдахад үр тарианы 2-р бригадын дарга, 2000 оноос Арсүүж бригадын механик хийж байгаад 2001 оноос сумын Даагат 1-р багийн Засаг даргаар 2007 он хүртэл ажилласан. / “Хушаат сумын түүхийн хураангуй бичээс” номоос/

                                               САЙХАН АХАА ДУРСАХУЙ / Дүү Ж.Баатарын дурсамжаас/
        Увс нутгийн унаган хүү Жамъян овогтой Бямбажав нь бусдын адил аав ээждээ туслахын зэрэгцээ сургууль соёлд сурч алиа хошин ааштай зураг зурах авьяастай найз нөхөддөө тусархуу нэгэн байлаа. Ах минь 1970 онд Казакстанд трактор комбанийн механикч ч мэргэжилээр төгсөж ирээд Монголын газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Энх талын тариа бригадаас атарын ажлын гараагаа эхлэж энэ л сайхан тариан талбайдаа нэгэн үеийн найзууд Мажгаа, Дондогоо, Лхагвасүрэн нартайгаа ажиллаж хөдөлмөрлөж ёстой л нэг галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу сайхан насандаа алтанхан намрын тариан талбайдаа амьдралын хань Г.Цолмонтой учирч 40 гаруй жил ханилан амьдрахдаа гарын 5 хуруу мэт 5 сайхан хүүхдээ өсгөн ажил амьдралын гараанд хүргэсэн билээ. Миний ахын хань Г.Цолмон орсон гарсанд цайтай ундтай ажилсаг олонтой явахын заяа түшсэн сайхан бүсгүй байлаа. Ах эгч 2 маань атар газар алтан шаргал тариан талбайдаа ажил амьдралаа зориулсан. 5 сайхан хүүхэддээ Атартунгаа, Атарцэцэг, Атартуяа, Атарзаяа, Атархүү нэр хайралсан нь бас л учиртай бахархууштай.

           

Миний ах Атарт 40 гаруй жил ажиллахдаа механик, бригадын дарга, багийн Засаг дарга зэрэг ажлыг хийж Энх тал, Мөнхтолгой, Орхоны хөндийгөөр хөндлөн гулд алтан шаргал тариан талбай ажилсаг хөдөлмөрч тариаланч малчдынхаа дунд шуугиулж явлаадаа.

  

Атарын 60 жилийн ойгоор сайхан ах эгч 2-гоо дүү нар үр хүүхдүүд нь аав ээжээ эргэн дурсахад самсай шархирч алаг нүдний минь нулимс мэлмэрнэ. 


Ахтай минь хамт ажиллаж байсан үе үеийн тариаланч анд найзууд Хушаат сумын нийт иргэдэд атарын 60 жилийн ойн баярын мэнд хүргэж эрүүл энхийг хүсье.


/ Баянжаргалын Цэвээнжавын дурсамжаас/   Ингээд л АТАР 60 жилийн түүхэн хугацаанд Цагаантолгойн САА н Энхтал тасгийн бүтээлч хөдөлмөрч хамт олны тухай түүхэн дурсамж үргэжлээд л . . . . Ж.Бямбажав гуайн тухай эргэн сангалзахад бүтээлч хийгээд уйгагүй хөдөлмөрч нэгэн байлаа. . . Бас л амьдралын хийгээд ажил төрлийн талаар энэ эрхэм ахаас сурч мэдэрч хоцорсон зүйл оломгүй далай мэт. . . Ялангуяа хүнтэй харьцах соёл гэдгийг энэхүү эрхэм ахаас мэдэрсэн дээ. . Ерин уур уцаар гэж энэ хүнд байхгүй шүү. Ажил албаар бригад гэрт очиход дандаа л инээмсэглэж угтдаг сан. . Хүүхдүүдэд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                 Нэгтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал

Сүүлд нэмэгдсэн мэдээ