Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САНЖААГИЙН ЛХАГВАСҮРЭН АТРЫН 1,2-Р АЯНЫ ТЕХНИКИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХЭМЭЭН НЭРЛЭГДСЭН САЙН МЕХАНИКЧ, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ САЙН АЖИЛТАН БАЙЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1291

        Булган аймгийн Хангал сумын Нарстай хэмээх газар 1942 онд төрсөн. Баруунбүрэн сумын дунд сургууль, Уб хотын Барилгын техникумыг хүнд хөнгөн механизмын механикч мэргэжлээр төгссөн. 1963-1967 онуудад Сэлэнгэ аймгийн зам ангид механикч, 1967-1970 онуудад Сант сумын Энхтал тасгийн механикч, 1974-1980 онуудад тасгийн дарга, 1980-1984 онд Сант сумын Засварын газрын инженер, 1984-1987 онд Энхтал тасгийн дарга, 1987-1997 он хүртэл Энхтал САА-н орлогч дарга, худалдаа бэлтгэлийн ангийн дарга, Энхтал ХХК-ийн захирал, ЗДТГ-ын дарга зэрэг ажлуудыг хийж байсан.

 

       С.Лхагвасүрэн нь эртэч, цаг нарийн баримталдаг, техникийн нарийн мэргэжлийн эмч гэж нэрлэгдсэн сайн механикч, төрийн захиргааны сайн ажилтан байсан. 198 онд өвчний улмаас нас барсан. Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медаль, Атарчдын алдар медаль, ҮЭ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.

        1969 онд  Д.Оюунтай гэрлэж 6 хүү, 4 охины эцэг эх болсон. Хүүхдүүд нь багш, сэтгүүлч, ня-бо, тракторчин, хүнсний технологич, зэрэг мэргэжил эзэмшин сайхан амьдарцгааж байна.

Дашийн Оюун 1953 онд УБ хотод төрсөн. 1955 онд эцэг эхийн хамт Сант суманд ирж суурьшсан. 1960 онд сургуульд орж 1967 онд Орхон сумын 7 жилийн дугд сургуулийг төгсөөд УБ хотын Багшийн сургуульд орж 1971 онд төгссөн. 1971-2009 он хүртэл Сант сумын 10 жилийн дунд сургуульд багш, Энхтал бага сургуулийн эрхлэгч, Хушаат сумын дунд сургуульд бага ангийн багш зэрэг ажлуудыг хийж байгаад 2009 онд тэтгэвэрт гарсан. 

 

         

Д.Оюун одоо  сумын Ахмадын хорооны даргын ажлыг гүйцэтгэн сумын  ахмадуудын нийгмийн асуудал, урлаг, уран сайхны ажлуудыг зохион байгуулалтаар ханган нилээд амжилттай ажиллаж Хушаат сумандаа амьдарч байна.

               

Мэдээллийг бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын

Мэргэжилтэн Д.Өнөржаргал

2019.11.23

Сүүлд нэмэгдсэн мэдээ