Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Д.ОЮУН: П.ТОГОО АХ АТРЫН БРИГАДУУДААР ГАГНУУРЫН САК АППАРАТАА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАШИНЫ АРААС ЧИРЭЭД АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВДАГ БАЙСАН.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 757

Д.ОЮУН: П.ТОГОО АХ АТРЫН БРИГАДУУДААР ГАГНУУРЫН САК АППАРАТАА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАШИНЫ АРААС ЧИРЭЭД АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВДАГ БАЙСАН.

         П. Тогоо  1959 онд анх атар газарт ажиллахаар атрын бригадад гагнуурчнаар ирж байсан. Сак гэдэг гагнуурын аппаратыг засвар үйлчилгээний машины араас чирээд ажлаа хийгээд явдаг хүн байсан. Их наргианч, алиа хошин зантай, сайхан дуулдаг, хөнгөн шингэн, олондоо нэр хүндтэй хүн байсан. Тухайн үед 6,7 настай хүүхэд байсан ч  аав ээжтэй минь хамт ирж байсан хүмүүсийг сайн мэддэг юмаа. Бригадын дарга Даваажав, тоо бүртгэгч Лувсанцэрэн, миний аав Н.Даш, ээж Д.Рэнцэнханд, Баянцоо, механик Вандан, гагнуурчин П.Тогоо, дархан Ө.Гаадай, залуу тракторч  Б.Нямаа, Д.Гомбо нарыг сайн санаж байна. П.Тогоо ах 1976 он хүртэл хорвоогийн мөнх бусыг үзтэлээ зөвхөн гагнуурчнаар ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрч, мэргэжилдээ үнэнч хүн байсаан.

 

                                  /Даш, Рэнцэнханд нарын охин ахмад багш Д.Оюуны дурсамжаас/

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ