Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Д.Оюун: ӨЛЗИЙН ГААДАЙ ГУАЙ БОЛ ЛАНТУУЧИН ДАРХНЫ АЖИЛ ХИЙЖ АТАР ГАЗАР ЭЗЭМШИХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ХҮН ДЭЭ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 924

        Өлзийн Гаадай 1959 онд Цагаантолгойн Энхтал тасагт лантуучингаар ажиллахаар ирж байсан. Хятадын үлдэгдэл шавар байшинд дархныхаа хөөргийг галлаж борнойн шүд, гинжин холбоос,  осков төмөр зэргийг хийдэг байсан. Их нямбай ажилсаг хүн байлаа. Гэргий Далхаагийн Дэмбэрэлдулам нь үр тариа буух үтрэмийн талбайг тэгшилж цэвэрлэх, зэрлэг зулгаах зэрэг ажлыг хийж газар тариаланд өөрийн хувь нэмрээ оруулж явсан буурлууд даа.

          

       1959 онд дээрхи хүмүүсийг ирэхэд шувуунаас өөр амьтангүй битүү цастай цагаан тал угтаж байлаа. Аав ээж бид 3 гэрээ бариад урд талд нь бригадын гэр барих талбайн цасыг цэвэрлэж байснаа тод санаж байна. Бүгд л бүх ажлаа хамтарч хийдэг бие биедээ дэм өгдөг сайхан хүмүүс байсан даа.

      Ө.Гаадай, Д.Дэмбэрэлдулам нарын хүүхдүүд Г.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэ-уул, Г.Отгон, Г.Төгсжаргал, Г.Мөнхбаатар нар эмч, цагдаа, жолооч, хувиараа бизнес эрхлэгч зэрэг ажлуудыг хийн өнөр олуулаа болж сайхан амьдарцгааж байна.

 

 

                      /Даш, Рэнцэнханд нарын охин ахмад багш Д.Оюуны дурсамжаас/

  

Сүүлд нэмэгдсэн мэдээ