Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХАЛТАРЫН НАМСРАЙЖАВ: ШАТРЫН ХӨЛӨГНИЙ АРД ХҮН БАЙГАЛЬ 2 ӨРСӨЛДДӨГ. БАЙГАЛЬ ЯАЖ НҮҮХЭВ ТАРИАЧИН ХҮН ТҮҮНИЙ ЭСРЭГ ЗӨВ НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙЖ ЯЛДАГ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1976

        Сэлэнгэ аймгийн Хушаат сумын анхны Засаг дарга Х.Намсрайжав нь 1942 оны 1-р сарын 15-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгант гэдэг газар Халтарын 8-р хүү болон төрсөн. Бага насаа хөдөө малчин эцэг эхийн гар дээр   өнгөрөөж 8 настайдаа  Рашаант сумын бага сургуульд элсэн орж 1954 онд төгсч 1955-1960 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгсчээ. 1960 онд Улаанбаатар хотод ХААДС-ийг агрономын ангид элсэн орж 1965 онд жимсчин агрономич мэргэжлээр төгссөн.

 

 

         1965-1975 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Бургалтайн тасгийн дарга, ерөнхий агроноимч, 1975 оны 8-р сараас Сэлэнгэ аймгийн ерөнхий агрономич, газар тариалан механикжуулалтын хэлтсийн дарга, 1978-1983 онд Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны орлогч бөгөөд ХААУГ-ын дарга, 1983 оноос Дархан хотын УНТЭШинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1985-1987 оны 3-р сар хүртэл Дархан хотын АДХГЗ-ны ХАА-н хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1987 оны 3-р сараас МАХН-ын Төв Хорооны томилолт, нутгийн ард иргэдийн  хүсэлтээр Хушаат сум Энхтал САА-н даргаар 1997 он хүртэл ажилласан.

МАХН-д 1966 онд гишүүнээр элссэн.       

         1971-1975 онуудад БНМАУ-ын АИХ-ын депутатаар Цагаантолгойн САА-гаас сонгогдож байсан ба 1988- 1992 онд Энхтал САА-гаас ахин сонгогдож Монгол Улсын бүх хуулиудын тулгуур хууль болсон Шинэ Үндсэн хуулийг батлалцахад оюун ухаанаа уралдуулан улс орноо удирдахад  оруулсан их хувь нэмэр  байсан юм.

 

 

        1981 онд Намын Дээд сургуулийг Улс төрийн дээд боловсролтойгоор төгссөн. 1978 онд МАХн-ын Төв Хорооны төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орж Казакстаны Ростов, туршлага судалж ирсэнээс гадна 1974,1980 онуудадКазакстаны Алма-Ата, Ставрофолын хязгаар зэрэг мужуудаар 3 сарын  “Хөрсийг  салхины элэгдлээс хамгаалах, ургац хураалтад Ипатовын районы туршлага нэвтрүүлэх” зэрэг сэдвүүдээр  мэргэжил дээшлүүлж  судалгаа хийн  Сэлэнгэ аймгийн САА-нуудын үйлдвэрлэлд нэвтрүүлэн тухайн үед үр дүнгээ өгч ажиллаж байсан.

        Х.Намсрайжав нь ажил амьдралынхаа хугацаанд 5,6,7-р таван жилийн гавшгайч тэмдэгүүд, 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1972 онд Хөдөлмөрийн Хүндэт медаль,1979 онд “Атарчдын алдар” медаль, 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1999 онд Атар газар эзэмшсэний 40 жилийн ойгоор “Алтан гадас” одон, шагнагдаж байсан нь түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж байсны илэрхийлэл юм.

      1963 онд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Цэдэн овогтой Цэрэнхүүтэй гэр бүл болж 4 хүү төрүүлж өсгөсөн. Хүү Н.Батбаяр Хушаат сумын Даагат 1-р багийн Засаг даргаар 9  жил ажилласан байгаа ба хүү Н.Гүнбат Агаарын геодез Зураг зүйн газарт ахлах инженер, хүү Н.Бүрэнбат БНСУ-д ажиллаж амьдарч байна. Отгон хүү Н.Онолбат БНСУ-д сурч байна.

     Х.Намсрайжав нь 1999 оны 12-р сард өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр өөрийн бүхий л ухамсарт амьдралаа Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө тэр дундаа Сэлэнгэ нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн төлөө зориулсан манай шилдэг тэргүүний удирдагч, ахмад агрономич байлаа.

/ Хушаат сум дахин үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Б.Сүхээ, Н.Отгонжаргал нар бэлтгэн гаргасан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын түүхэн дурсамж” номоос бэлтгэв/

 

Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал

2019.11.15

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ