Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХИШИГТОГТОХЫН ШУУРАЙ: 1973 ОНД 1 ГА-С 15 ЦН БУЮУ 500 ТН УРГАЦ ХУРААН АВЧ УЛСЫН АВАРГА БОЛЖ БАЙЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1012

     1943.02.03 –нд  Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1972 онд цэргээс халагдаад Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Энхтал тасагт тракторч комбайнчнаар ажиллаж эхэлсэн. / Зурагт Арын эгнээний зүүн гар талаас 3 дахь/

 

1973 онд үр тарианы бригадад байхдаа 1 га-гаас 15 цн буюу 500 тн ургац хураан авч Улсын аварга болж байжээ. / Зурагт 2-р эгнээний баруун гар талаас 3 дахь/

      1974 оноос тос түгээгч, 1987-1989 онуудад Сангийн аж ахуйн даргын жолоочоор ажиллажээ. Улсад тасралтгүй 37 жил ажилласан. 1972 онд хань Лувсанцэрэнгийн Эрдэнэчимэгтэй  гэр бүл болж охин Энхцолмон, Энхцацрал, Энхболд, Батболд, Эрдэнэболд Отгонболд нарыг төрүүлж өсгөн хүмүүжүүлжээ. Лувсанцэрэн овогтой Эрдэнэчимэг нь 1956 оны 10-р сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Энхтал тасгийн Артойлбын Талын овоо гэдэг газар айлын 2 дахь хүүхэд болон мэндэлжээ. 1964 онд Сант сумын бага сургуульд орж 1972 онд 7-р анги төгсөн илгээлтээр малчин, 1973 онд Энхтал тасгийн үтрэмд нормчин, бригадын тогооч, 1974-1986 онуудад талхны цехэд талхчнаар 12 жил ажилласан. 1987-1992 онуудад шинээр байгуулагдсан Энхтал САА-д жижүүр хийж байгаад 1992 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Ардын хувьсгалын 90 жил, Сэлэнгэ аймгийн 80 жил, Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэг, Аймгийн Засаг даргын Жуух бичиг,Аймгийн Манлай ээж, Алдарт эхийн 1,2-р одонгоор тус тус шагнуулж байлаа.

   / Хушаат сум байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан гаргасан “Хушаат сумын түүхийн хураангуй бичээс” номоос бэлтгэв/

 

Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал

Сүүлд нэмэгдсэн мэдээ