Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

М. ЭРХЭМБАЯР БААТРЫН ОНЦЛОГ НЬ ТЕХНИКТ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТЫГ ЧУХАЛЧИЛЖ, ТҮҮНИЙГ ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СУДАС ШИГ МЭДЭРДЭГ БОЛСОН ЯВДАЛ ЮМ.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1300

М. ЭРХЭМБАЯР БААТРЫН ОНЦЛОГ НЬ ТЕХНИКТ ТАВИХ ХАРАА

ХЯНАЛТЫГ ЧУХАЛЧИЛЖ, ТҮҮНИЙГ ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СУДАС ШИГ

 МЭДЭРДЭГ БОЛСОН ЯВДАЛ ЮМ.

 

      Магнайн Эрхэмбаяр 1974 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Ховд аймгийн Мөст сумын уугуул. 1959 онд Шаамарын сургууль комбинат төгсөж тракторч комбайнчнаар ажиллажээ.

      Би 1960 оны 8-р сарын 1-нээс Энхталын тасагт анх ажилд орсон. Намайг хүлээн авсан хүн маань бригадын дарга Дэгжирхүү байлаа. Бригад 1 гэр, 1 байшинтай байсан. Намайг ирэхэд Д.Сэнгээ, Маам, Нямаа, Гомбоо, Загд/ миний багш/, тоо бүртгэгч Алтангэрэл, механик Шура, Мижиддорж нарын хүмүүс байлаа. Бид Даагатаас  эхэлж хагалж байсан.Аж ахуй 23000 га-тай болж байсан.

      1974 онд баатар цол хүртсэн. 1972 онд их муу ургадаг Талбулагийн талбайгаас 22 цн ургац авсан юм. Дундаж 12 га-гаас буураагүй. Аж ахуйн хэмжээгээр 1961 онд ургац алдаж байсан. Миний ажлын гол үзүүлэлт 3 жилд 15 жилийн ажил хийж байсан. Комбайнаар 250 га газрын ургацыг 7 хоногт хураадаг байсан. Байнга талбайд явна. 2 цаг унтахад л нойр авдаг. Амжилт гаргахын үндэс нь цагийг зөв ашиглах, техникийг сайн засаж зөв эд эдлэх явдал. Технологийг ягштал мөрдөнө. Маш богинохон хугацаанд тарина. Мөн богино хугацаанд хураана. Уринш сайн бол ургац сайн. Яаж тариаг ургуулахыг, яаж хаягдалгүй хураахыг эхлээд тархиндаа ягштал хийсэн байх ёстой. Хаягдалгүй тариагаа авья гэвэл яаж, хэдийд ангилах вэ гэдгээс их хамаарна. Би зарим үед агрономчтойгоо зөрдөг байсан. Шар хошуу  татахаар нь ангилдаг. Ногоо иш хэвтэж байхдаа түрүүрүүгээ шимээ татдаг. Хүний хариуцлага, түлхүүр багаж бэлэн байх зэрэг намрын тариа  богино хугацаанд хураах нь амжилт гаргахын үндэс гэж үздэг. Одоо ч энэ бодлогоо хадгалж явдаг. Миний зөрж ангилсан талбайд Намсрайжав агрономич акт тавина гэж байлаа. Хальсан бүрхүүл задрахаас өмнө ангилснаар нэг ч тариа хаягдалгүй авч байлаа. Тоо бүртгэгч Цэнгэл маш сайн хэмждэг хүн байв.

 

       Миний мэдэхээр Намсрайжав, Цэрэнхүү агрономич нар мундаг хүмүүс байлаа. Бригадын дарга Хорлоо бүх юмыг цагт нь зохицуулж өгдөг хүн байсан. Энэ хэдээрээ бахархаж явдаг юм. Анхны тоо бүртгэгч Алтангэрэл гуай. Бид түүнийг “Аниа” гэж хүндлэнэ. Нарядчикаар  бас ажиллаж байсан. Эмэгтэй хүн гэхэд их хээгүй том эсгий гуталтай сууж байдагсан. Тогооч Пагам их сайхан хоол хийнэ.

 

       Баатар ийнхүү дурслаа. М.Эрхэмбаяр баатар  бусдаас ялгарах өөрийн гэсэн аргатай хүн. Энэ арга нь техникийн засвартай холбогдоно. Баатар маань анхаарч ажилласан 10 зүйлийнхээ тухай ийнхүү ярьжээ.

  1. Засварын эд ангийг дэс дараагаар тогтооно.
  2. Хөдөлгүүрийг хэвийн байлгахад хавхлааны чиглүүлэгчийг анхааралдаа авах ёстой гэж үзнэ. Энэ хэт элэгдвэл хавхлаа үүрэндээ суухгүй гулзайна. Чиглүүлэгчийг хажуу тийш нь түлхэж үзэхэд хөдөлж байвал солих болсны дохио
  3. Хадагчийг сайн засварлана. Сегмент, хэрээ хошууны хоорондын зайг 0-5 мм-т нарийн тохируулах шаардлагатай.
  4. Тарианы хаягдал багасгахад налуу дамжуулагчийн засвар, тохируулга чухал.
  5. Хамагчийг засварлана.
  6. Засвар хийгээд чанарыг шалгаж үздэг байх нь ажлын цагийн  сайн ашиглахын сурвалж болдог.
  7. Техник үйлчилгээг  цаг цагт нь хийхийн ач холбогдол их. Нэг удаа алгуурлавал хэдэн өдрийн ч ажил алдаж болох хор хохиролд хүргэнэ.
  8. Тариа хадалт, цайруулалтын үеийн хувийн бэлтгэл өндөр ач холбогдолтой. Наад зах нь хялбар эвдрэх зүйлийн запас хэрэглэлтэй явдаг байх нь чухал. Энэ нь өөрт ч бусад нөхдөд ч хэрэг болдог.
  9. Хагалгааны үед 6 хутгатай анжис хэрэглэх санаачлага гаргаж хөдөлмөрийн бүтээмжийг 5-6 хувь нэмэгдүүлсэн гэж тооцжээ.
  10. 1, 2-р шүршүүр эвдрэхэд цайруулсан будаа бохир гардаг. Иймд амны боолтуудыг чангалж байх нь чухал.

       Эрхэмбаяр баатрын онцлог нь техникт тавих хараа хяналтыг чухалчилж, түүнийг өөрийнхөө зүрх судас шиг мэдэрдэг болсон явдал юм. Мэдрэх, ажиллах, сэтгэхийн цаана үнэлэлт, дүгнэлт гардагийг тэр сайн ойлгодог, тэгээд засварт тавих анхаарлаа гол зүйл гэж үздэг хүн юм.

       Баатарын дээрх 10 зарчим бол түүнийг баатрын алдарт хүргэсэн гол арга барил, хөдөлмөрийнх нь гол үзүүлэлт болж чаджээ.

  / Хушаат сум дахин байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан гаргасан “Хушаат сумын түүхийн хураангуй бичээс” номоос бэлтгэв. /

                     

                         Бэлтгэсэн: Хушаат сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал 2019.11.11

Сүүлд нэмэгдсэн мэдээ