Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦОЛМОНГИЙН ДОЛГОР: ДТ-75 ТРАКТОРООР АТАР ГАЗАР ХАГАЛЖ СК-5 КОМБАЙНААР ТАРИА ХУРААЖ ЯВЛАА.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1163
ЦОЛМОНГИЙН ДОЛГОР: ДТ-75 ТРАКТОРООР АТАР ГАЗАР ХАГАЛЖ 
СК-5 КОМБАЙНААР ТАРИА ХУРААЖ ЯВЛАА.
 
 
 
       1973 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг төгсөөд ЗХУ-ын ХАА-н техник мэргэжлийн сургуулийг төгссөн. 1975 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н Энхтал тасгийн Дүгжирхүү даргатай 4-р бригадад  хуваарилагдан ирээд анх СК-5 комбайнаар намрын тариа хураалтанд явж өдрийн нормоо 100-105%-иар биелүүлж ажиллаж байсан ба шинээр ирсэн болохоор  зоригтой чадалтай ч байж дээ. Ургацаа хурааж дуусаад цэвдэгш хагалгаанд ганцаараа сайн явдаг байлаа. 1976 оны хавар ДТ-75 трактороор атрын 2-р аянд Хонгорын хөндийд атар газар хагалж өдрийн нормоо 120%-иар биелүүлж байлаа. Энэ хавар Ерөө суманд зохион байгуулагдсан Уран хагалгааны тэмцээнд оролцож 2-р байрыг эзэлж 180-ийн орны бүтээлгээр шагнуулж байлаа. Атар газар хагалж явахдаа анх ханьтайгаа танилцаж гэр бүл болцгоож 5 сайхан хүү, 1 охин төрүүлж одоо 4 сайхан бэр, 1 хүргэн , 8 ач зээтэйгээ сайхан амьдарч байна даа.
 
        Анх Энхталд хуваарилагдан ирэхэд манай бригадад Д.Галбадрах, А.Төмөрбаатар, Эрхэмбаяр, Батбилэг, Түмэндэмбэрэл, Баярбат, гагнуурчин Тогоо гэсэн хүмүүс байлаа. 1978 оноос эхлэн Энхтал тасагтаа засварчин хийж байгаад 1986 онд Цагаантолгойн  Техник мэргэжлийн сургуульд цагаан хэрэглэл болон кассын нярваар 2 жил ажиллаад Энхтал САА байгуулагдсаны дараа 1988 онд зурагчны курст суралцаж 1989-1991 Энхтал САА-н Ахнй үйлчилгээний зурагчнаар ажиллаж байлаа. 1991-1997 онд Арвинбугат ХХК-ийн тоо бүртгэгч, 1997-2004 онд Сүмээн цагаан ХХК-ийн няраваар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан даа.

   

        Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хөдөлмөрөө үнэлүүлж Алдарт эхийн 1,2-р одон, Атар газар хагалж газар тариаланд ажиллаж байсан хөдөлмөрөө үнэлүүлж Атарчдын алдар, Засгийн Газрын Хүндэт жуух бичиг, Атар газар эзэмшсэний 50 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалиудаар шагнуулж явлаа.

Хушаат сумын  иргэн Цолмонгийн Долгор

2019.11.08

       
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ