Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Өөдлөн дэвжих цаг" чуулган зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 748

Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хушаат сумын  Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл хамтран "Өөдлөн  дэвжих цаг" чуулганыг зохион байгуулж сумын Эмэгтэйчүүдийн холбооныхон тайлангаа тавьж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцлээ. 2014-2019 онд ажилласан холбооны баг хамт олныг сайн ажилласан гэж дүгнэсэн ба холбооны тэргүүлэгчдийн тоог 15 болгон тэргүүлэгчдийн 53%-ийг шинээр нэмж оруулан баталлаа.

Эмэгтэйчүүдийн чуулганд зориулан сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүлэгчид болон Соёлын төвийн хөгжмийн багш Алтаншагай нар урлагийн тоглолт бэлтгэн чуулганыг дуу хуураар хөглөж эхчүүд, эмэгтэйчүүдээ баясгалаа.Энэ үеэр цагаан идээ, шинэ ургацын ногооны "Хушаатад үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж арга хэмжээнд идэвхитэй оролцсон Г.Чимгээ, Д.Амгалан, М.Байгалмаа, Т.Цэрэнмядаг нарыг Даагат, Мөнхтолгой багийн Засаг дарга нараас шагнаж урамшууллаа. Чуулганы үеэр "Эерэг тэмүүлэл" сургалтыг сургагч багш Энхбаатар зохион байгуулж эмэгтэйчүүд суманд тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал санаачлагаа солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ