Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдав.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 525

"Төрийн албан хаагчдын 4-р зөвлөгөөн"-ийг зохион байгуулж  төрийн албан хаагчдын андгай өргөх ёслолын арга хэмжээ, "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга" сургалтыг ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөржаргал, "Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт" сургалтыг НДУБайцаагч О.Сайханцэцэг, "Хувь хүний орлогын албан татварын тухай" сургалтыг ТУБайцаагч Ч.Чимэгцэцэг нар явууллаа. Нийт төрийн албан хаагчдад хандан ИТХ-ын дарга Г.Батцэцэг, Засаг даргын орлогч Г.Галбадрах, ЗДТГ-ын дарга Н.Захирахбаатар, ахмад төрийн албан хаагч ХААТ-ийн дарга Т.Баасандорж, хамгийн залуу төрийн албан хаагч Б.Туул, Улсын бүртгэгч Д.Наранчимэг нар үг хэлж төрийн албандаа чин шударгаар ажиллан түмэн олондоо зориулсан үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай, хүнлэг энэрэнгүй байхыг захиж уриалцгаалаа. Зөвлөгөөний нэрэмжит гар бөмбөг, шатрын тэмцээнүүдийг "Яргуй" цэцэрлэгийн хамт олон зохион байгуулж гар бөмбөгийн тэмцээнд ЕБС-ийн баг 1-р байр, Соёлын төвийн баг 2-р байр, Цэцэрлэгийн баг 3-р байр эзэлжээ. Шатрын тэмцээнд эрэгтэй ЭМТ-ийн жолооч Т.Гэрэлтуяа тэргүүлж Соёлын төвийн эрхлэгч Б.Хүсэлт 2-р байр, ЗДТГ-ын Санхүү албаны дарга О.Цогбаяр 3-р байр , эмэгтэй шатрын 1-р байр ЕБС-ийн хими биологийн багш С.Хишигмаа, 2-р байрыг ЭМТ-ийн эмийн санч М.Отгон, 3-р байрыг Цэцэрлэгийн туслах багш Д.Цэцэгсүрэн нар эзэлжээ

Сүүлд нэмэгдсэн мэдээ