Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хушаат суманд Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 639

Улс тунхагласны 93 жилийн ойн баярыг тохиолдуулан 16 нас хүрч Монгол Улсын иргэн болж иргэний үнэмлэх гардан авч байгаа сурагчдаар Андгай өргүүлэх ёслолын ажиллагаа сумын Иргэний танхимд боллоо. Ёслолын үеэр иргэний үнэмлэхийг 7 иргэнд  гардуулан андгай өргөн төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн төрийн дууллаа эгшиглүүллээ. Сумын Улсын бүртгэгч Д.Наранчимэг " Зөрчлийн тухай хууль- Улсын бүртгэл" , ЗДТГ-ын төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Өнөржаргал "Зөрчлийн тухай хууль- Хүүхдийн эрх" сургалтуудыг явууллаа.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ