Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Төрийн хошой соёрхолт, их зохиолч Д.Сэнгээгийн 100 насны ой, сумын Д.сэнгээгийн нэрэмжит дунд сургуулийн 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал болов.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1123

Их зохиолч Д.Сэнгээгийн 100 насны ой, сумын Д.Сэнгээгийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралд урилгаар Монголын Зохиолчдын хорооны гишүүн зохиолч Бөхийн Бааст, зохиолч Зандраабайдий нар оролцон их зохиолчийг дурсан ярьж Зандраабайдий зохиолч "Д.Сэнгээ" номынхоо дээжээс зарим хүмүүст хүндэтгэл үзүүлэн бэлэглэлээ. Б.Бааст, Зандраабайдий нарын зохиолчдын ярианаас мэргэжил нэгт зохиолчоо өмөөрсөн, олон түмэнд зөвөөр ойлгуулах гэсэн сэтгэлийн үгс урсан гарч байсан нь нутгийн уугуул, суугуул иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлж их зохиолчоо дурссан, бахархсан сайхан үйл явдал боллоо. Мөн Д.Сэнгээ агсны хүү С.Эрдэнэбилэг  дунд сургуульд аавынхаа бичсэн "Эх орон" шүлгийн сийлбэр, Д.Сэнгээ өөрийнхөө хоолойгоор "Тагтаа" шүлгээ уншсан бичлэг зэргийг бэлэглэн оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ