Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн төрсөн гэрийн буурь Дулаан уулын ар дээр дурсгалын хөшөө босгох үйл ажиллагаа боллоо.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1075

Хушаат сумын унаган хүү,Их зохиолч, төрийн хошой соёрхолт Дашзэвэгийн Сэнгээгийн төрсөн гэрийн буурь Дулаан уулын ар дээр их зохиолчид хүндэтгэл үзүүлж дурсгалын хөшөө босголоо. Хөшөө дурсгалыг босгох талаар сумын УБ хот дахь Нутгийн зөвлөлийн хамт олон санаачлан зохион байгуулж сумын Засаг дарга  сургуулийн удирдлага дэмжин тусалж их зохиолчоо ард түмэн нь үеийн үед дурсан санах сайхан үйл ажиллагаа боллоо.Уг үйл ажиллагаанд их зохиолч Д.Сэнгээгийн хүү С.Эрдэнэбилэг, ач хүү Э.Манлай нар, УБ хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Занданхүү, Монголын Зохиолчдын хорооны гишүүн зохиолч Д.Зандраабайдий, сумын УБ хот дахь уугуул иргэд, сум, сургуулийн удирдлагууд оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ