Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 688

Хушаат сумын бренд казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийн ашиг шимийг сайжруулахаар Mercy corps олон улсын төслийн байгууллагатай хамтран "Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн багт хөдөө аж ахуйн ухааны эрдэмтэн доктор багш нарын бүрэлдхүүнтэй "Хөгнө мээж" зөвлөх баг, "Хушаатын баялаг" хоршоо болон малчид хамтран ажиллаж байна. Төслийн нээлтийг 2017.09.22-ны өдөр хийж нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь,Мерси корын суурин төлөөлөгч Рамеш Сингх, ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, сумын Засаг дарга Б.Атартулга, АНУ-ын ОУХА-ны суурин төлөөлөгч Рик Гёрли, аймгийн ХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар оролцлоо.Малын ашиг шимийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа энэхүү төсөл нь “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг Мерси Кор,ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх юм. Уг хөтөлбөрийн гол зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, иргэд, төрийн байгууллагын хямрал, саад бэрхшээлийг давах чадавхийг бэхжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангахад оршиж байна. Монгол улсад тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны доройтол бэрхшээл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа ч Монголын нүүдлийн түүх соёл, аж ахуй, БНХАУ, ОХУ-ын зах зээлийн боломж, дэлхийн зах зээл дэх бэлчээрийн үхрийн махны эрэлт хэрэгцээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд мал аж ахуйн салбарт тулгуурлаж тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах таатай боломжийг бүрдүүлж байгаа гэж төслийг хэрэгжүүлэгч байгууллага үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ