Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Малчдын зөвлөгөөнөө 4 дэх жилдээ зохион байгуулж улс, аймаг, сумын аваргууддаа хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 452

Хушаат сум Малчдын Зөвлөгөөнөө 2017.03.31 нд зохион байгуулж 94 малчин мал бүхий иргэд ирж оролцлоо. Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын МАА –н Албаны дарга Н.Бархас, МЭ –ийн албаны дарга С.Ариунтөгс, “Шимт Бүрэн”ХХК төлөөлөгч Ч.Гантөгс нар уригдан оролцож мэдээлэл, зөвлөгөө өглөө. 2017 онд Улсын аварга малчнаар шалгарсан С.Мөнхбат, Аймгийн аварга малчнаар шалгарсан Э.Гантөмөр, Ж.Отгонбаяр, Аймгийн Тэргүүний фермерь С.Сүхдаваа, А.Цэцэгжаргал, сумын аварга малчнаар шалгарсан Д.Алтангэрэл, Оюунбилэг, Я.Эрдэнэбаатар, Б.Ариунаа нартаа сумын Засаг дарга Б.Атартулга хүндэтгэл үзүүллээ. Сумын ИТХ-ын дарга Г.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөнд амжилт хүслээ. Зөвлөгөөнөөр МАА –н өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлс, зорилт “ сэдвээр мэдээлэл, Малчдын Аравтын зохион байгуулалт, Аравтын дунд зохион байгуулж буй Болзолт уралдааны талаар МҮХУБайцаагч З.Цолмон танилцууллаа. Нийгмийн даатгал, Сургуулийн өмнөх боловсрол, ЭМТөв болон байгаль хамгаалагч холбогдох мэдээ, мэдээлэл өгч ”Бодь даатгал” ивээн тэтгэн 15 азтай суудал шалгарууллаа.Зөвлөгөөнөөс 6 заалт бүхий “Уриалга” гарган хэрэгжүүлэн ажиллах шийдвэр гарлаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ