Цөөн үгээр

- Сумын баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ - E-Mongolia төрийн онлайн үйлчилгээний жагсаалт - МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХҮҮХДИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН МӨНХТОЛГОЙ БАГИЙН СУМЫН АВАРГА ФЕРМЕР Т.ПҮРЭВСҮРЭН "АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 245

Т.Пүрэвсүрэн нь Сүүлийн 3 жилийн байдлаар малын тоо сүргийн бүтцийг  авч үзвэл 2020 онд нийт 611 толгойгоос адуу 4 толгой буюу сүргийн 0,7 хувь, үхэр 57 толгой буюу сүргийн 9,3 хувь, хонь 400 толгой буюу сүргийн 65,5  хувь, ямаа 150 толгой буюу сүргийн 24,5 хувь, 2021 онд 461 толгойгоос адуу 4 толгой буюу сүргийн 0,9 хувь, үхэр 57 толгой буюу сүргийн 12,4 хувь, хонь 300 толгой буюу сүргийн 65 хувь, ямаа 100 толгой буюу сүргийн 21,7 хувь 2022 онд нийт 487 толгойгоос адуу 2 толгой буюу сүргийн 0,4 хувь, үхэр 80 толгой буюу сүргийн 16,4 хувь, хонь 305 толгой буюу сүргийн 62,6 хувь, ямаа 100 толгой буюу сүргийн 20,5 хувь мал тус тус эзэлж тоолуулснаас гадна том малын зүй бус хорогдол, төлийн хорогдол гаргаагүй байна.

 Мөн аймаг сумын бодлого шийдвэрийг даган газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй бүс нутаг болгон зарласантай холбогдуулан Сумын бренд болох КЦТ үхрийг цэврээр үржүүлэн ажиллаж амьдарч байна.

Мал сүргийн чанараа сайжруулахын зэрэгцээ талхагдлаас хамгаалан бэлчээрийг сэлгээгээр ашиглаж малдаа тарга хүч сайн авхуулахаас гадна өвс тэжээлийн хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж эрүүл чанартай сүрэгтэй болсон фермер билээ.

Т.Пүрэвсүрэн нь малчдын гэрээгээр эзэмшдэг хадлангийн 20 га талбайгаас жил бүр 50-60 тн байгалийн хадлан бэлтгэдэг ба 4 тн тэжээл, 2 тн хужир шүү бэлтгэн нөөцөлснөөр өвөл, хаврыг том мал болон төл малын хорогдолгүйгээр даван гардаг.   

Мал сүргээ тарга хүч, эрүүлжүүлэх арга хэмжээг сайн авснаар мах, ноосны гарц их бөгөөд тарга хүч сайн авхуулсанаар зах зээлд төвөггүй борлуулж, ашиг орлого ч өндөр байдаг байна.

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, малч хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилладагыг үнэлж доорхи шагналуудаар шагнаж байсан.

Д/д

Шагналын нэр

Хэдэн онд

1

МУ-н онц тээвэрчин

2016

2

 Хушаат сумын шилдэг төлчин

2017

3

Хушаат сумын аварга Фермер

2018

4

ХАА-н тэргүүний ажилтан

2018

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Т.Пүрэвсүрэн нь жил бүр сумын төвийн ажилгүй иргэдээс хөрзөн авах, ямаа самнах, хадлан бэлтгэх зэрэг улирлын чанартай ажлын үед 7-8 хүнийг түр ажлын байраар ханган цалинжуулж ажиллуулдаг. Сумын 1 цэцэглэгт 300.000 төгрөгийн үнэ бүхий 32 инч зурагт, сүү цагаан идээ зэргээр дэмжих ажлыг зохион байгуулсан, ЕБСургуульд хүүхдийн аюулгүй таатай амьдрах орчин бүрдүүлж 1.500.000 төгрөг үнэ бүхий 1 тасгийг бүрэн тохижуулж, гадна тохижилтонд 100.000 төгрөг үнэ бүхий барилгын материал, Соёлын төвд 200.000 төгрөг үнэ бүхий барилгын материал сумын онцгой комисст ковид 19 цар тахлын үед 2 хонь, аарц, сүү цагаан идээ зэргээр дархлаа дэмжих тус тус  хандивласан.

Мөн малчдын багийн өдөрлөг болон жил бүр зохион байгуулагддаг гар бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулдаг.

Малжуулах зорилгоор 1 туслах малчин авч гэрээ байгуулан цалингаас гадна жилд  20-30 толгой урамшуулал болгон өгч байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ